Саруул хотхонд гал гарч зургаан давхраас 20 гаруй насны эрэгтэй хүн үсэрч, нас баржээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 08 сар 04

Өнгөрсөн шөнө буюу /2020.08.03/ оройн 22.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26-р хороонд байршилтай “Саруул” хотхоны 115-р байрны зургаан давхарт гал гарчээ.

Байр автомашины зогсоолын хангамж муу учир түргэн тусламжийн болон гал сөнөөгч машин яаралтай ирж байршихад хүндрэлтэй байсан байна. Гал гарах үеэр 20 гаруй насны эрэгтэй цонхоороо үсэрч, газар дээрээ нас баржээ.

Нэг гал унтраагч угаартаж Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хүргэгдсэн байна. Одоогоор ослын шалтгааныг олж тогтоохоор ажиллаж байна. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх