Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2020 08 сар 13
・ 1

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон, эмчилгээний талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Наймдугаар сарын 12-ны өдөр улсын хэмжээнд нийт 487 хүнд шинжилгээ хийхэд 483 хүнд коронавирус илрээгүй, дөрвөн хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.
Энэ дөрвөн хүн нь наймдугаар сарын 11-ний өдөр Прага-Улаанбаатарын онгоцоор ирсэн 73, 20 настай эмэгтэй байна.
Мөн Алтанбулагийн хилээр ойрын өдрүүдэд бид иргэдээ татан оруусан. Тэдгээр иргэдээс Орхон болон Дархан-Уул аймагт тусгаарлагдаж байсан 24 настай эрэгтэй, 65 эмэгтэй ОХУ-ын иргэнээс коронавирусийн халдвар илэрлээ.
Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусийн 297 тохиолдол батлагдлаа. Үүнээс 269 нь эдгэрсэн байна” гэлээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.