Авлигын хэргийн “орлого”-оор тэтгэврийн зээлийг тэглэжээ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 08 сар 17 ・ 4

2019-2020 он солигдох мөчид Ерөнхийлөгч Х.Баттулга нэгэн “сюрприз”-ийг барьсан. Тэрээр шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэх үедээ “...Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй билээ.

Туурга тусгаар Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө залуу насаа зориулсан ахмад буурлуудаа өрийн дарамтаас салгах зорилгоор алдагдсан байсан Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай ҮАБЗ-ийн гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасныг он солигдох энэ мөчид ахмадууд та бүхэндээ дуулгаж байгаадаа баяртай байна” гэж мэдэгдсэн.

Түүнээс хойш Салхитын мөнгөний ордыг улсын мэдэлд авч, удирдах байгууллагыг тодорхой болгох ажлуудыг Засгийн газраас хийсэн юм.

Гэхдээ Ерөнхий-лөгчийн хэлсэнчлэн ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэхэд зөвхөн Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулсны ашиг орлогоос гадна авлигын хэргээс хураагдсан төлбөр, мөнгөнүүдийг ашигласан байна. Тухайлбал, оффшороос оруулж ирсэн 4.4 сая ам.доллар, Салхитын мөнгөний ордын хэргийг шалгах үед холбогдогчийн гэрээс олдсон 1.3 сая ам.доллар, авлигын бусад хэргийн “орлого”-уудыг уг үйл ажиллагаанд зарцуулжээ.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 08 сар 17/

    Хариулах
  • Зочин / 2020 08 сар 17/

    Зээл авч байгаагүй хөгшчүүлээ яах юм бол..., тэдний нэг хэсэг нь бүүр зээл авч амьдрах боломжгүй болохоороо авдаггүй ба, нөгөө хэсэг нь зээл авахгүйгээр өнөө маргаашаа зохицуулж амьдардагтаа л зээл авдаггүй билээ..... тэтгэврийн зээл тэглэхийн өмнөхөн их хэмжээний зээл авсан гэх мэдээлэл ч байдаг,..

    Хариулах
  • Эх / 2020 08 сар 17/

    Зээл авч байгаагүй хөгшчүүлээ яах юм бол..., тэдний нэг хэсэг нь бүүр зээл авч амьдрах боломжгүй болохороо авдаггүй ба, нөгөө хэсэг нь зээл авахгүйгээр өнөө маргаашаа зохицуулж амьдардагтаа л зээл авдаггүй билээ..... Зээл тэтгэврийн зээл тэглэхийн өмнөхөн их хэмжээний зээл авсан гэх мэдээлэл ч байда

    Хариулах
  • Зочин / 2020 08 сар 17/

    Зөв юм биш үү? тэгвэл Салхитын мөнгөний ордын мөнгө нь хаачсан байх вэ?

    Хариулах