Зээлийн хүү 2023 оны эцэс гэхэд сарын нэг хувь болно

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 08 сар 21 ・ 7

Зээлийн хүүг бууруулах стратеги батлах УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан талаар гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: “Одоо өгч байгаа зээлийн 60 хувь нь татаж төвлөрүүлсэн хөрөнгө байгаа. Тиймээс татаж төвлөрүүлсэн хөрөнгийн зардлыг бууруулах арга хэмжээ авна. Мөн банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх чиглэлээр арга хэмжээ авна. Банкны үйл ажиллагааны зардлыг бууруулах, банкны эрсдэлийн зардлыг бууруулах, Монгол улсад санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, хөрөнгийн биржээр дамжиж арилжаалагдах үйл ажиллагааг идэвхжүүлэх чиглэлийг тогтоож төсөл боловсруулсан.

Тогтоолын төслийг өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурлаар хэлэлцэх байх. Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ.

Монгол Улсад зээлийн хүүг бууруулах чиглэлээр олон тогтоол шийдвэр гарч байсан. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 20 хувь байсан хүүг 16.3 хувь болгон бууруулсан. Цаашид авах арга хэмжээний хүрээнд зээлийн хүүг жил бүр нэг хувиар буюу дөрвөн жилд дөрвөн хувиар буулгахаар тооцсон. 2023 оны эцэс гэхэд сарын нэг хувийн хүүтэй байх зохион байгуулалтын арга хэмжээ авна гэж тооцож байгаа” гэлээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

7 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 08 сар 26/

    МАН-ыг дахиж л сонгохгүй юм шүү

    Хариулах
  • зочин / 2020 08 сар 24/

    Яагаад монгол улс гадаадын нэг хувийн хүүтэй зээл олгож үйл ажиллагаагаа явуулаад ашгаа авч болдог банкуудыг оруулдаггүй юм,Учир нь банк санхүүгийн байгууллагууд нь мөнгө хүүлэгчид болж хувирсан тэд олигархиудын мөнгийг өндөр хүүтэй авч өсгөж өгдөг, өндөр хүүтэй авсан мөнгөө хоёр дахин хүү нэмээд ар

    Хариулах
  • Зочин / 2020 08 сар 22/

    Хариулах
  • Кк / 2020 08 сар 21/

    За болио онигоо цаашаа

    Хариулах
  • МАН-ын алнууд / 2020 08 сар 21/

    Одоо 1 хувь болгож яагаад болохгүй байна? МАН-ын алнууд аа.

    Хариулах
  • МАН-н молиго / 2020 08 сар 21/

    Хулгайчууд дахиж сонгогдох пиараа хийгээд эхэллээ.Зайлцгаа МАН-ын молиго сдакууд

    Хариулах
  • МАН-н молиго / 2020 08 сар 21/

    Хуцдаг халтарууд шүү.

    Хариулах