Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2020 08 сар 23
・ 1

Улсын хэмжээнд наймдугаар сарын 22-нд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Наймдугаар сарын 22-ны өдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймаг дахь салбар лаборатори болон ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 631 хүн шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.
Үүнд
- Наймдугаар сарын 22-нд Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 256 хүний шинжилгээ,
- Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа, тээврийн 31 жолоочийн шинжилгээ,
- Наймдугаар 7-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 253 хүний давтан шинжилгээ,
- Сувилалд тусгаарлагдаж байгаа 17 хүний давтан шинжилгээ,
- Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдаж буй 71 хүний давтан шинжилгээ,
- Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан 2 хүний давтан шинжилгээ,
- Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 1 хүний шинжилгээ багтаж байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн 298 тохиолдол гаднаас зөөвөрлөгдөн орж ирж, батлагдсан. Үүнээс 288 хүн эдгэрсэн бөгөөд одоогоор ХӨСҮТ-т 10 хүн уг өвчний улмаас эмчлүүлж байгаа.
Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл, 8 өвчтөний биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна.
Эдгэрсэн хүмүүсээс 30 хүн сувилалд, 40 хүн гэрийн ажиглалтад тусгаарлагдаж байгаа бол 218 хүний ажиглалт, тандалтын хугацаа дууссан” гэв.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.