Д.Сумьяабазар УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөж, Нийслэлийн Засаг дарга болох хувилбар яригдаж эхэлжээ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 08 сар 26 ・ 8
Ирэх аравдугаар сард орон нутгийн буюу Нийслэл хот, аймаг, сум, дүүргийн сонгууль улс орон даяар зохион байгуулагдахаар товлогдоод байна.  Монгол Улсын аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хуулинд заасны дагуу улс төрийн намууд НИТХ-ын 2020 оны сонгуульд оролцохоо илэрхийлээд буй юм.
Нийслэлийн Сонгуулийн хорооны тогтоолоор НИТХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Монгол Ардын Нам, Ардчилсан нам, Монгол Ардын Хувьсгалт Нам, Иргэний зориг ногоон нам, Гэр хорооллын хөгжлийн нам, Монголын Социал Демократ нам, ШИНЭ нам, Хөдөлмөрийн Үндэсний Намуудыг тус тус бүртгээд байна.
 
Одоогийн байдлаар Хөдөлмөрийн Үндэсний Нам НИТХ-д олонхи болсон тохиолдолд "Шинэ Монгол" сургуулийг үүсгэн байгуулагч, ХҮНамын Нийслэлийн Хорооны дарга Р.Наранбаярыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллуулахаа зарлаад буй.
 
Мөн сошиал орчинд  АН НИТХ-ын сонгуульд ялбал Н.Энхбаяр, С.Эрдэнэ нарыг Нийслэлийн Засаг дарга болгоно гэх мэдээлэл цацагдсан ч энэ нь бодит бус аж.
НИТХ-ын сонгуульд ялах магадлал хамгийн өндөртэй МАН-ын хувьд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар хэнийг ажиллуулах вэ? гэдгээ ч эцэслэн шийдээгүй байна.
Одоогийн байдлаар гурван хүний нэр хүчтэй яригдаж буй бөгөөд эхнийх нь МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Амарбаясгалан.
Хэрэв Д.Амарбаясгалан өөрөө зөвшөөрсөн тохиолдолд энэ хувилбар МАН-ын удирдлагын бүх түвшинд дэмжлэг авах нь гарцаагүй. Гэвч Д.Амарбаясгалан Нийслэлийн Засаг даргаар ажиллахыг зөвшөөрөх эсэх нь одоогоор тодорхойгүй хэвээр байна. 
Хоёр дахь хувилбар нь НИТХ-ын Тэргүүлэгчдийн Дарга Р.Дагва. 
 
Тэгвэл Нийслэлийн МАН-ын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазарын зүгээс гуравдахь буюу маш сонирхолтой хувилбарыг дэвшүүлж эхэлснийг эх сурвалж өгүүлж байна.
Энэ нь Нийслэлийн МАН-ын Хорооны Дарга Д.Сумьяабазар НИТХ-ын сонгуульд намынхаа штабыг удирдан орж, ялалт байгуулаад Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар өөрөө ажиллах.
 
УИХ-ын 2020 оны сонгуулийн дараа шинээр байгуулагдсан Засгийн Газарт сайд болж чадаагүйдээ сэтгэл дундуур үлдсэн УИХ-ын гишүүдийн нэг нь яах аргагүй Д.Сумьяабазар. Тэр бүү хэл үүнээсээ болж Ерөнхий Сайд У.Хүрэлсүхэд гар хүрсэн гэх цуу яриа ч дэгдэж байв.Юутай  ч Д.Сумьяабазар улс төрчийн хувьд зоримог маневр хийж, Нийслэл хотыг удирдахаар шийдэж буй бололтой. 
Энэ тохиолдолд УИХ-ын гишүүний ор гарч, нөхөн сонгууль болох юм.Харин МАН-ын удирдлага буюу У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан нарын зүгээс энэ хувилбарыг дэмжсэн эсвэл үгүйсгэсэн ямар ч хэлбэрээр хариу өгөөгүй аж.
 
 
П.Мандахжаргал
sonin.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

8 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Baatarjav / 2020 08 сар 26/

    Mongol turiin dampuuraliin bodit Jishee Ene dushin tolgoi Sumyabazar Nam dagaagui bol ene nuhur dasgaljuulagchaas deesh yvahgui hulduu tolgoit shuu U UNEN TER UNEN

    Хариулах
  • зочин / 2020 08 сар 26/

    Бурхангүй газар бумба галзуурна гэж хэлц үг байдаг. Энэ цаг үед Монголд энэ үг яг биелэлээ олоод байна. Хүн төрөлхтөн намын харъяалал, хөрөнгө чинээ, гарал үүсэлийг дээдэдсэн Аристократ зарчимаас татгалзаад мэдлэг, чадвар, туршлагыг (ухаан, сэтгэл, зүтгэлийг) дээдэлсэн Меритократ зарчим уруу ороод з

    Хариулах
  • Зочин / 2020 08 сар 26/

    Долгорсүрэнгийн хэдэн хүүхдэд монголчууд ямар өртэй юм болдоо. өрөө төлөхөөсдөө.

    Хариулах
  • Зочин / 2020 08 сар 26/

    Боловсрол муутай бөхчүүд ингэж хаданд гарах цаг ирдэг байжээ гэж. Монголд л ийм зүйл болох юм, тавилан юм даа, чааваас.

    Хариулах
  • асуулт / 2020 08 сар 26/

    Амарбаясгалангаасаа хавь илүү байлгүй дээ. Болормаагийн хэрэг юу болж байнаа Амарбаясгалаан

    Хариулах
  • Зочин / 2020 08 сар 26/


    Хариулах
  • Зочин / 2020 08 сар 26/

    Хариулах
  • Гочоо / 2020 08 сар 26/

    Энэ бөхчингийн санаа бодол, хүсэл шуналд нь бүх юм багтах юм даа. Өөрийгөө голохоо бол бүр мартсан гэжуугаа

    Хариулах