Синдерелла гоо сайхны эмнэлэг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд "Cinderella Beauty” реалити шоуг зохион байгуулжээ. Тус шоунд оролцохоор мянган мянган бүсгүйчүүд өөрсддөө тулгамдаж буй асуудлаа илгээж. Үүнээс 9 бүсгүйд амьдралд нь хэзээ ч мартагдахааргүй, насны гоёог урласныг цувралаар хүргэж байгаа билээ.

 

Оролцогч охин Х.Минжинсор Rhinoplasty буюу хамар өндөрлөх, үзүүрийн хэлбэр засах мэс засалд орох эрхийн эзэн болсон азтай бүсгүйчүүдийн нэг. Зарим хүмүүийн хувьд энгийн мэт харагдавч үргэлж таних танихгүй хүмүүсийн түүний хамрыг хэтэрхий сартгар, том нүхтэй хэмээн шоолох нөлөөнд автаж өөртөө сэтгэл дундуур явдаг байсан.

Иймээс Синдерелла гоо сайхны эмнэлгийн хамт олон залуухан, халуухан түүнийгээ үргэлж өөртөө итгэлтэй амьдрахад бага ч гэсэн хувь нэмрээ оруулахыг хүсжээ.

 

 

Дашрамд дуулгахад, Хамрын нуруу өндөрлөх, үзүүрийн хэлбэр засах мэс засал:
Мэс заслын хийхийн өмнө хамар өндөрлөх суулгацын өргөн, зузаан, хэлбэр зэргийг тогтоосны дараа суулгацаа хэлбэрт оруулна. Суулгацаа хэлбэрт оруулсны дараа хэсэгчилсэн мэдээ алдуулалт хийн, хамрын нүхний дотор талын ирмэгээр 1cm хэмжээний зүсэлт хийн суулгац (силикон)аа байрлуулна. Зүсэлт хийсэн хэсгийг оёсны дараа силиконыг баттай байрлуулахыг тулд лентээр гадна талаас сайтар нааж бэхлэнэ. Хамрын үзүүрийг өндөрлөхдөө өөрийн чихний мөгөөрснөөс авч, хамрын үзүүрт баттай байрлуулж өндөрийг зохицуулна. Хамрын үзүүрийн арьс нимгэн учир гадны биет(силикон) хийх тохиолдолд муу үр дагавар гарах боломжтой. Харин өөрийн мөгөөрсөөр өндөрлөх тохиолдолд муу нөлөөгүй бөгөөд 3~6 сарын дараа хамарт зохицон төрөлхийн мэт хэлбэртэй болно.

Анхаахар зүйлс:
Хагалгаа хийсний дараа хагалгааны эхний өдрөөс өндөр дэр дэрлэх нь их хэмжээгээр хавдахаас сэргийлэх ба нүд орчим хүйтэн жин тавих нь хавдар хурдан бууна. Силиконыг баттай байрлуулахын тулд 2~3 хоногийн турш ленттэй байна. Хагалгааны дараа 5 хоногийн дараа оёдол авна. Оёдол авсны дараа нүүрээ угаах болон гоо сайхны бүтээгдэхүүн хэрэгдэх боломжтой боловч хамрын эргэн тойронд хүчтэй дарж, нухлаж үл болно. Нүдний шил 1 сарын хугацаанд зүүх болон хамраа гэмтээж үл болно.

ТАНЫ ТӨСӨӨЛЛИЙН ГОО САЙХНЫГ СИНДЕРЕЛЛА БҮТЭЭНЭ