“Зээлийн хүүг бууруулах стратеги” буюу МОНГОЛБАНК болон МАН-ын “МОЛИГО”

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 08 сар 27 ・ 3

2020 оны наймдугаар сарын 20-ны өдөр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Х.Булгантуяа, Г.Амартүвшин, Ч.Ундрам нар Зээлийн хүүг бууруулах стратеги батлах Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барив. Ийм стратегийг анх удаа өргөн барьж байгаа юм биш.

Өмнө нь 2011, 2014, 2016, 2018 онуудад буюу дөрвөн удаа зээлийн хүүг бууруулах статеги баталж байсан бол энэ удаа тав дахиа батлах гэж байгаа нь энэ.

Тэгвэл энэ удаагийн “Зээлийн хүүг бууруулах стратеги” өмнөхүүд шигээ замхрах уу, үнэхээр зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээ болж чадах уу?

Эл асуултад хариулт хайж үзье.

-ӨМНӨТГӨЛИЙН ОРОНД: ЗЭЭЛИЙН ХҮҮ ӨНДӨР БАЙГААГИЙН ГОЛ ШАЛТГААНЫ НЭГ ХАДГАЛАМЖИЙН ӨНДӨР ХҮҮ”

Зээлийн хүү өндөр байгаагийн нэг шалтгаан нь “Хадгаламжийн хүү хэт өндөр” байгаатай холбоотой. Энэ нь томоохон хадгаламж эзэмшигчдээ алдахгүйн төлөө алалцаж буй арилжааны банкуудын хүүгийн өрсөлдөөн юм. Нэгэнт л өндөр хүүтэй хадгаламж татсан тул өөрийн зардал, ашгаа нэмж, өндөр хүүтэй зээл олгохоос өөр аргагүй болдог.

Ингээд их мөнгө хадгалуулсан баячууд нь хадгаламжаасаа өндөр хүү авч суусаар, харин хадгаламжгүй жирийн иргэд өндөр хүүтэй зээл авч шулуулсаар. Эцэстээ зээлээ төлж чадахгүйгээс чанаргүй зээл өсдөг. Энэхүү гажиг тогтолцоогоо засч чадахгүй өдий хүрч ирэв.

-НЭГДҮГЭЭРТ: АМЬДРАЛД БАЙХГҮЙ АГААРЫН ТОО БУЮУ ЖИЛИЙН 16, САРЫН 1.3 ГЭДЭГ ТООГ МОНГОЛБАНК, МАН ХААНААС ГАРГАЖ ИРЭВ-

Монголбанк болон “Зээлийн хүүг бууруулах стратеги” боловсруулсан МАН-ын гишүүд “2016-2020 оны хооронд 20% байсан зээлийн хүүг 4%-иар буулгаад дунджаар жилийн 16%, сарын 1.3% хүргэлээ” гэв.

Одоо 16%-ийн хүүгээ жилд 1 хувиар буулгасаар 2023 оны эцэст 12%-д хүргэх юм гэнэ. Ингээд зээлийн хүү сарын 1%-д хүрнэ. Үүнийгээ тэд зээлийн хүүг бууруулах стратеги гэж нэрлээд байгаа.

Иргэд өнөөдөр үнэхээр жилийн 16%, сарын 1.3%-ийн хүүтэй зээл авч байгаа юу, Монголбанкныхан болоод МАН-ынхан энэ тоог хаанаас хэрхэн гаргаж ирэв? гэдэг асуулт анхаарал татав.

Үүний тулд эхлээд бид дийлэнх иргэдийн буюу массын авдаг ЦАЛИНГИЙН, ТЭТГЭВРИЙН, МАЛЧНЫ гэсэн зээлүүдийг банкууд хэдэн хувьтайгаар олгож байгааг вэб хуудсуудаас нь сонирхож үзлээ.

  • Бизнесийн зээл 20.4%
  • Автомашины зээл 20.4%
  • Орон сууцны зээл 18.6%
  • Хэрэглээний зээл 24.0%
  • Цалингийн зээл 20.4%
  • Малчны зээл 21.6%
  • Тэтгэврийн зээл 15.6%

Дээрхээс харахад тэтгэврийн зээлээс өөр жилийн 16% сарын 1.3%-тай зээл банкуудад алга. Тэтгэврийн зээлээс бусад нь 20% ба түүнээс дээш хэвээр байна.

Тэгвэл зээлийн хүүг бууруулах стратегичид 16 гэдэг тоог хаанаас гаргаж ирэв.

 

–ХОЁРДУГААРТ: ЗЭЭЛИЙН ХҮҮГ ҮНЭХЭЭР БУУРУУЛАХЫГ ЗОРЬСОН БОЛ ХУГАЦААГҮЙ БИШ ХУГАЦААТАЙ ХАЛГАЛАМЖИЙН ХҮҮГЭЭР ОРОЛДОХ ЁСТОЙ БАЙВ-

Зээлийн хүүг бууруулах стратегийн 1.7.д Харилцах данс, хугацаагүй хадгаламжийн дансанд хүү тооцохгүй, хүү түүнтэй төстэй бусад төлбөр төлөхгүй байх агуулгаар холбогдох хууль тогтоомжийн өөрчлөх гэж тусгажээ.

Өөрөөр хэлбэл хугацаагүй хадгаламжийг хүүгүй болгох гэнэ.

Ингэснээр иргэд хугацаагүй хадгаламжаа татаж эхэлснээр банк хэцүүднэ гэж ойлгох хүмүүс бий. Гэвч тийм биш.

Банкуудад 15 их наяд төгрөгийн хадгаламж байгаагаас 3 их наяд нь л хугацаагүй хадгаламж.

Зээлийн хүүг өндөр байлгаж, мөнгө хүүлэлт явуулаад байгаа шалтгаан нь хугацаатай хадгаламж. Тэгэхээр үнэхээр зээлийн хүүг бууруулъя гэж зорьсон бол энэхүү статегид хугацаатай хадгаламжийн хүүний талаар яагаад нэг ч өгүүлбэр дурдсангүй вэ, эрх баригчид.

1.5 тэрбумаас дээш хадгаламжтай найман гишүүн байгаа. Тэрбум төгрөгийн хадгаламжтай хүн хүүгийн орлого гэж сар бүр 200 сая төгрөгийн ашиг хүртээд сууж байдаг.

Тэд хадгаламжийн хүүгээр ингэж эдийн засгаа хүүлдэг хирнээ татвар төлдөггүй.

2017 онд ОУВС-гаас хадгаламжид татвар тавь гэдэг хатуу шаардлага тавьсан. Энэ дагуу манайх арайхийж хадгаламжид 10 хувийн татвар тавьснаар 18-20 хувьтай байсан хадгаламжийн хүү 12 болж буурсан. Энэ татвараа 30-45 хувь хүртэл шатлалтайгаар нэмбэл хадгаламжийн хүү бүр 5-6 хувь хүртэл буурах боломжтой гэж эдийн засагчид тайлбарлаж байгаа.

-ГУРАВДУГААРТ: “ЗЭЭЛИЙН ХҮҮ БУУРУУЛАХ СТРАТЕГИ” НЭРИЙН ДОР ЧАНАРГҮЙ ЗЭЭЛИЙГ ТӨРД ШАХАХ ГЭЖ БАЙНА-

Мөн энэхүү зээлийн хүү бууруулах стратегид нэгэн учир битүүлэг заалт оруулж ирсэн нь. 2.13.

Тус заалтад Банкны зээлийн хоёрдогч захыг активын удирдлагын үйл ажиллагааны үндсэн дээр хөгжүүлэх зорилгоор Активын удирдлагын мэргэшсэн институцийн эрх зүйн орчныг бүрдүүлэх гэж тусгажээ.

үргэлжлэлийг эндээс 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • зочиЭ / 2020 08 сар 29/

    Ийм маягаар худал дүр исгэж зээлийн хүүг олигтой буулгана гэж байхгүй,Үнэхээр зээлийн хүүгий нь буулгая гэвэл одоо ажиллаж багаа банкуудыг ямарч нөхөн төлбөргүйгээр шууд дампууруулж,үйл ажиллагаагы ажиллагаагы нь зогсоож гадаадын хангалттай валютын эх үүсвэртэй банкуудыг яаралтай оруулж ард түмнээ б

    Хариулах
  • зочиЭ / 2020 08 сар 29/

    Ийм маягаар худал дүр исгэж зээлийн хүүг олигтой буулгана гэж байхгүй,Үнэхээр зээлийн хүүгий нь буулгая гэвэл одоо ажиллаж багаа банкуудыг ямарч нөхөн төлбөргүйгээр шууд дампууруулж,үйл ажиллагаагы ажиллагаагы нь зогсоож гадаадын хангалттай валютын эх үүсвэртэй банкуудыг яаралтай оруулж ард түмнээ б

    Хариулах
  • Зочин / 2020 08 сар 27/

    Хариулах