У.Хүрэлсүх, Х.Баттулга нарын “ДУНДЫН СТРАТЕГИ”-ийг П.Дэлгэрнаран гүйцэтгэх тохироо

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 08 сар 31 ・ 3

СЕХ-г хэл амгүй, хал палгүй, чимээ шуугиангүй “бөөрөнхий” удирдаж явсан Ч.Содномцэрэнг чөлөөлж, жинхэнэ яаж ч мэдэх нөхрөөр даргалуулахаар болов. Орон нутгийн сонгуулийн өмнөхөн  ингэж солих шалтгаан юу байв. Цаашлаад энэ томилгоо Ерөнхийлөгчийн сонгуулиар хэнд ашигтайгаар тусах вэ. СЕХ-ны шинэ дарга П.Дэлгэрнаран яг хэний хүн бэ?

П.Дэлгэрнаран бол улс төрийн хүрээнд аль ашигтай  талд хөрвөж чаддагаараа алдартай хамелион хүн. Сүүлийн дөрвөн жилийн ажил байдлын замналыг нь харахад, тэрбээр М. Энхболдыг ид хүчирхэг байх үед АТҮТ-ийн даргаар томилогдож, У.Хүрэлсүхийн үед УИХ-ын тамгын газарт ахлах референтийн алба хашжээ. Бүр дээхэн үедээ Ерөнхийлөгч Х.Баттулгын “Талх чихэр” үйлдвэрийн хорооны дарга хүртэл хийж явсан түүхтэй.

Ерөнхийлөгчийн халааснаас спикер Г.Занданшатар ер гарахаа байсан өнөө үед П.Дэлгэрнарангийн УИХ-ын тамгын газарт референтээр ирсэн түүх хийгээд “Талх чихэр”-т ажиллаж явсан намтрыг холбож харж ч болох. Энэ логикоор бол П.Дэлгэрнаранг Ерөнхийлөгч Х.Баттулга зориудаар СЕХ-г удирдуулсан гэж харагдахаар.Гэвч нөгөө талд тэр У.Хүрэлсүхийн тэргүүлдэг Зүүний хүчний холбоонд олон жил идэвхтэй гүйж, улс төрийн ерөнхий карьер өсгөлтөө тэдний буянаар ахиулж ирсэн.

Цаашлаад П.Дэлгэрнаранг АТҮТ-ийн даргаар ажиллаж байх үед нүүрс тээврийн С зөвшөөрлийг албан тушаалтнууд дамлан зарсан хэргээр хэд хэдэн тусгай ажиллагаа хүртэл явагдаж байсан. Түүнийг дэд даргатайгаа хамтрах замаар С зөвшөөрөл дамлан зардаг гэх яриа хөшигний ард хөвөрдөг. Улмаар АТҮТ-ийнхэн уг асуудлаар цагдаа шүүхийн хаалга татаж явахад, П.Дэлгэрнаран ажлаа өгөөд л хэргээс сэм мултарсан нь анхаарал татдаг. Мөнхүү эхнэрийнх нь тендерийн будлиан, аймгуудын автотээврийн салбар дахь асуудлууд гэхчлэн П.Дэлгэрнаранг тойрсон пактууд өчнөөн бий.

үргэлжлэлийг эндээс 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • их сайхан наслажээ / 2020 09 сар 01/

    Хүрэлсүх, Баттулга 2-той буугаа буруу талдаа зүүчихээд "Манжийн дарлалын эсрэг тэмцэж явсан мундаг эр ... " бололтой

    Хариулах
  • Зочин / 2020 09 сар 01/

    Эмэгтэй хүн цэвэршихээрээ солиорлын байдалд ордог гэсэн Мядагбадам чи ямар галзуу солиотой юм бичдэг юм. Наад Дэлгэрнаран чинь чиний ярьж байгаа шиг тэнэг амьтан ердөөсөө биш. Мундаг боловсрол чадалтай, шудрага, монголчуудыг манжийн дарлалд зовж явахад тэдний төлөө тэмцэж яваад зоосны нүхээр тамлуул

    Хариулах
  • Зочин / 2020 08 сар 31/

    Хариулах