Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2020 09 сар 04
・ 2

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон, эмчилгээний талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "2020 оны есдүгээр сарын 3-нд ХӨСҮТ хоёр, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторид 537 хүнд шинжилгээ хийхэд дөрвөн хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Есдүгээр сарын 2-нд Сиэтл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 83, 84, 63, 57 настай дөрвөн эмэгтэйн шинжилгээнд коронавирус батлагдлаа.
Шинжилгээнд хамрагдсан хүмүүс:
- Есдүгээр сарын 2-нд Сиэтл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 250 хүн
- Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 33 жолооч
- Тандалтын 5 хүний
- Наймдугаар сарын 20-нд Хонг Конг-Улаанбаатарын онгоцоор ирсэн 159 хүний давтан шинжилгээ
- ХӨСҮТ-д тусгаарлагдсан 5 хүний давтан шинжилгээ
- Дорнод аймагт тусгаарлагдсан 47 хүний давтан шинжилгээ
- Тусгаарлах байрны 29 хүний давтан шинжилгээ
- Өмнөговь аймагт тусгаарлагдсан 2 хүний шинжилгээ
- Сувилалд тусгаарлагдсан 3 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.
ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 14 хүн эмчлэгдэж байна
Монгол Улсад батлагдсан тохиолдол 310 боллоо. Үүнээс 296 хүн эдгэрсэн. Эдгэрсэн хүмүүсээс сувилалд 16, гэрийн ажиглалтад 25, 255 хүний ажиглалт, тандалтын хугацаа дууссан
ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 14 хүн эмчлэгдэж байна. 13 хүний биеийн байдал хөнгөн, нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна" гэсэн мэдээллийг өглөө.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.