МАН-аас НИТХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчид

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 09 сар 07 ・ 2

Нийслэлийн МАН-ын хороо орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээ өчигдөр тодруулсан. Өнөөдөр Нийслэлийн намын дарга Д.Сумъяабазар нэр дэвшигчдийн нэрсийг олон нийтэд танилцуулж мэдээлэл хийнэ.

Энэ удаагийн орон нутгийн сонгуулиар Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Мөнхжаргал, Б.Отгонсүх нар нэр дэвших боломжгүй болжээ. Тэд дүүргийнхээ намын хорооноос гарч ирж чадаагүй бөгөөд заалнаас нэрээ дэвшүүлсэн ч олонхийн санал авч чадаагүй аж.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатарын зөвлөх З.Төмөртөмөө Чингэлтэй дүүргээс нэр дэвшихээр болжээ. Түүнээс гадна Н.Батсүмбэрэл, Б.Мөнхбат, Ц.Ариунтуяа нар Чингэлтэй дүүрэгт нэр дэвшинэ.

Баянгол дүүрэг Д.Ихбаяр, Ө.Сумъяабаатар, Ж.Батбаясгалан, М.Мэндбаяр, Э.Миеэгомбо нар нэр дэвшихээр болсон байна.

Хан-Уул дүүрэг Ж.Алдаржавхлан, Б.Цэрэн, Б.Мягмар, Пүрэв-Очир, Цэрэн

Сүхбаатар дүүргээс О.Мөнгөншагай, Г.Төмөрбаатар, У.Батбаяр, М.Халиунбат

Баянзүрх дүүрэг Б.Пүрэвдагва, Б.Сүхбаатар, Г.Баянмөнх, Б.Дэмбэрэл, Т.Ууганбаяр, Б.Баяржаргал, Ганчимэг, Энхбаяр, Оюунзул, Баянмөнх, Л.Батбаяр

Сонгинорхайрхан дүүрэг Р.Дагва, А.Баттөр, Ж.Сандагсүрэн, З.Баярчимэг, Н.Алтаншагай, Б.Мөнхцэцэг, Ц.Төмөрхүү, А.Төгөлдөр, Т.Говьсайхан

Багануур дүүрэг С.Даваасүрэн, Т.Отгонболд

Налайх дүүрэг Ч.Раднаабазар, Б.Нэргүй


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: