Я.Содбаатар: Ипотекийн зээлийн хүүг 6%-д хүргэх асуудлыг Намрын чуулганаар хэлэлцэнэ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 09 сар 08 ・ 6

Түүхий нүүрсийг хориглож, сайжруулсан шахмал түлшийг ашиглах болсноор Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50% бууруулж чадсан хэмээн Засгийн газар дүгнээд буй.

Тэгвэл энэ онд таван хороог шахмал түлш хэрэглэх бүсэд шинээр нэмснээр нийслэлийн агаарын бохирдлыг 80% хүртэл бууруулахаар зорьж байгааг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос танилцууллаа. 

Энэ хүрээнд Засгийн газар 150 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх ба ипотекийн зээлийн хүүг 8%-аас 6% болгохоор судалж байгааг Шадар сайд Я.Содбаатар хэллээ. Тэрбээр "Ипотекийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр ажлын хэсэг гараад судалж байгаа. Хүүг 6% болгох асуудлыг Намрын чуулганаар хэлэлцэнэ гэсэн хүлээлттэй байна" гэлээ. 

Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд:

  • 150 мянган айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлж, орон сууцжуулах, гэр хороололд амины орон сууцны дэд бүтцийг шийдэх
  • Сайжруулсан түлшний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, Налайх дүүрэгт хоёр дахь үйлдвэрийг ашиглалтад оруулах
  • Уурын зуухуудыг шинэчилж, усан технологи руу шилжүүлэх, түр дулааны шугамд холбох
  • Цахилгаанаар дулаан хангах ажлыг эрчимжүүлж, 21 аймагт хэрэгжүүлэх зэрэг ажлыг төлөвлөснийг Шадар сайд нэмж танилцууллаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

6 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 09 сар 08/

    4% bolgoh heregtei dee. Irgediin orlogo muudsan.

    Хариулах
  • Зочин / 2020 09 сар 08/

    Хариулах
  • Зочин / 2020 09 сар 08/

    Содбаатар ахын дүү ипотекийн зээлийн хүүг 8%-аас 6% болгоод өгөөрөй. Ард түмний ихэнх масс 50 м.кв хүрэхгүй орон сууцанд амьдрах гэж залуу насаа өрийн дарамтанд өнгөрүүлээд дууссаж байна.

    Хариулах
  • Бат / 2020 09 сар 08/

    6% сайн л байна одоо 8% олдохгүй би 2 жил хөөцөлдөж байна хүүгээ буулгахаа болио олдоцоо нэмээч

    Хариулах
  • Irgen / 2020 09 сар 08/

    Zeelee hoishluulaagyi irgediin 2 huviin hungulult yasan be.bas hoshgoruulsan uu.hudalch amitan

    Хариулах
  • Зочин / 2020 09 сар 08/

    6 хувийн буурахад өмнө 8 хувийн хүүтэй зээл авсан зээлдэгч нарт хамаарахгүй гэж үнэн үү тэгвэл шударга бус шийдвэр болно

    Хариулах