Засгийн газрын мөрийн хөтөлбөр: Цар тахлын үед нэг сая жуулчин ирэх үү?

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 09 сар 11 ・ 7

МАН сонгуулийн амлалтаа Засгийн газрын хөтөлбөр болгож хэрэгжүүлэх учиртай.  Гэтэл сонгуулийн мөрийн хөтөлбөр нь популист амлалтаар дүүрэн. Тооцоо судалгаа, үндэслэл муутай.

Түүнийгээ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт суулгасан. Эрдэмтэн судлаачдын өргөн бүрэлдэхүүнтэй баг ажиллуулсан хэмээж байгаа ч иргэдийн саналыг авах гэсэн “өнгө, будгаар” будсан амлалтууд олон байлаа. Өдгөө ч нийслэл, аймаг, дүүргийн ИТХ-ын сонгуулийг нөгөө л тактикаар хийх гэж байна. МАН өнгөрсөн сонгуульд “Хүчээ нэгтгэе” хэмээн уриалсан. Амлалтаа “Таны сонголтоор бидний мөрдөх хөтөлбөр” гэж нэрлэсэн. Санал авах өдрийг “Ерөнхий сайдаа багаар нь сонгоё” гэж ухуулсан. Тэгвэл 2020-2024 онд хэрэгжүүлэх Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр нь “Хэрэгжүүлэхгүй, хий хоосон мөрөөдөх үү” гэгч болжээ.  Тухайлбал, МАН-ын мөрийн хөтөлбөрт аялал жуулчлалын талаар тунхаг төдий олон зүйлийг тусгаад байна. 

 

МАН-ын мөрийн хөтөлбөрт: Жуулчдын тоог нэг саяд хүргэнэ

-Байгаль, түүх, соёлын өвд түшиглэсэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ.

-Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл-I”-ийг Хөвсгөл, Хэнтий, “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл-II”-ийг Архангай, Баян-Өлгий, Өвөрхангай, Увс, Ховд зэрэг аймагт хэрэгжүүлж, орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжийн орлогыг нэмэгдүүлнэ.

-Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд “Мянганы суут хүн Чингис хаан цогцолбор”-ын ажлуудыг цогц байдлаар дуусгаж, Монголын нууц товчооны дурсгалт газруудыг хамгаалах, олон улсад сурталчлан таниулах, дэд бүтцээр холбох ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулна.

-Манзуширын түүхэн дурсгалт газрыг түшиглэн соёл, шашин, аялал жуулчлалын олон улсын цогцолбор байгуулах ажлыг эхлүүлнэ.

-Аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, чанар, стандартыг сайжруулж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, иргэд, жуулчдын тоог нэг саяд хүргэнэ.

-Баян-Өлгий, Увс, Ховд, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Өмнөговь, Дорнод, Завхан аймгуудад аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлж, отоглох цэг, авто зам дагуу үйлчилгээний цогцолборуудыг байгуулна. Говийн бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлнэ.

-Хил орчмын аялал жуулчлалыг дэмжиж, жуулчдын тоог нэмэгдүүлнэ.

-Цахим Монгол” арга хэмжээний хүрээнд аялал жуулчлалын салбарт технологийн дэвшил нэвтрүүлж, гадаад сурталчилгааг өргөжүүлнэ гэжээ.

 

Харин Засгийн газрын мөрийн хөтөлбөрт төрөлжсөн аялал жуулчлал хөгжүүлнэ гэсэн байна.  Ингэхдээ,

 

-Салбарын хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгон үндэсний онцлог, ялгарал бүхий, байгаль орчинд ээлтэй, нутгийн иргэдийг түшиглэсэн тогтвортой эко аялал жуулчлалыг хөгжүүлнэ.

- Үндэсний аялал жуулчлалын хөтөлбөр, соёлын арга хэмжээг тогтмолжуулж, олон улсын зах зээлд Монгол Улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлж, жуулчдын тоог нэг саяд хүргэнэ.

-Аялал жуулчлалын гол чиглэлийн авто зам дагуу тогтоосон 39 байршилд түр буудаллах үйлчилгээний цогцолбор байгуулна.

- Аялал жуулчлалын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв байгуулж, боловсрол, сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг хөгжүүлнэ.

- Торгоны зам, Цайны замын дагуу аялал жуулчлалын үйлчилгээ, худалдааг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.

- Хэнтийд эзэн Чингис хааны, Орхоны хөндийд Нүүдэлчдийн төрт улсын, Сэлэнгэд Ардын хувьсгалын, Дорнодод Халх голын ялалтын, Төв аймагт археологи, угсаатны, Дундговьд палеонтологийн, Өмнөговьд үлэг гүрвэлийн, Баян-Өлгийд байгалийн, Хөвсгөлд байгаль, ан амьтны, Баянхонгорт хүн төрөлхтний үүсэл гарвалын, Ховдод олон ястны музей, цогцолбор байгуулна гэжээ.

Гэвч зарим аймгийн дэд бүтцийн асуудал, Хэнтийд баригдаж буй аялал жуулчлалын бүтээн байгуулалт гээд мөрийн хөтөлбөр нь хэрэгжиж эхлээгүй ч эхнээсээ хэл ам дагуулж байна. Мөн дэлхий нийтээр тархсан коронавирусын тахлын үед нэг сая жуулчин ирэх үү. Энэ нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг ямар нэгэн  тооцоо судалгаагүй оруулж ирснийг харуулж байна.

 

 

Т.Сайхан

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

7 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Бат / 2020 09 сар 12/

    Бид хүнд үйлчлэх соелд алхам тутамдаа шат бүртээ суралцах хэрэгтэй тэр үед ирнэ

    Хариулах
  • Зочин / 2020 09 сар 11/

    Хариулах
  • Зочин / 2020 09 сар 11/

    Хариулах
  • Үүрийнтуяа / 2020 09 сар 11/

    Засгийн газрын мөрийн хөтөлбөрт цар тахлын үеэр жуулчид оруулж ирнэ гээгүй байна. Та нар битгий олны анхаарлыг татаж үг мушгин гуйвуул zaluu.mn. Ямар ч тэнэг хүн цар тухлын үеэр улс үндэстнээ аюулгүй байлгах үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс ч ЗГ шуурхай, зөв зүйтэй арга хэмжээнүүдийг аваад явж байгаа

    Хариулах
  • Зочин / 2020 09 сар 11/

    Цар тахлын үеэр бүтээн байгуулалтуудаа эх орондоо хийгээд Тахал намжсаны дараа жуулчидаа татаж болно. Энэ мэдээг гаргаж байгаа баг бүрэлдэхүүн тэнэг юм. Мэдээж эхлээд хүнд үзүүлэх юмтай, ахуйн хэрэглээг нь хангах зүйлүүдээ бэлдэх хэрэгтэй биздээ. Шууд цар тахлын үед жуулчид оруулна гээд хэлчихээгүй

    Хариулах
  • Зочин / 2020 09 сар 11/

    Сонгууль дөхөөд шантаажны сэтгүүлч сайтын ажил эхэлжээ хэдэн цаас өгч детектив зохииолыг нь дэмждээ хахахаха

    Хариулах
  • Зочин / 2020 09 сар 11/

    1.Миний хөгшин одоо боль Цар тахал дэлхий даяар гарч хэдэн сая хүн үхээд байхад чи гэж эргүү пяздаа 1 сая жуулчин нэхэж мэхээд яавч эрүүл биш шүү 2. Аливаа бүтээн байгуулалт цаг хугцаа хөрөнгө санхүү шаардана Сонгууль дуусаад 3 сарч болоогүй байна гошног минь 2024 он хүртэл хүлэээдээ Т.Сайхан сэтгүү

    Хариулах