Эзэнгүй айлд ахуйн хий дэлбэрчээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 09 сар 16 ・ 1

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 22б байрны 7 давхарын айлд эзэнгүй байх үед 220 граммаар савласан хий дэлбэрсэн байна. Тус айл тоггүй байх үедээ жижиг аяны зориулалтын хийн плиткыг цахилгаан плитка дээр байрлуулан ашиглаж байжээ.

Гэвч эзэнгүй байх үед тог ирж савтай хийг халааснаас дэлбэрсэн байна. Тухайн айлын 2 цонх бүрэн хагарч эвдэрчээ. Азаар хүн гэмтэж бэртээгүй байна. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: