УОК ! ОО ТУСГААРЛАЛТАД БАЙГАА ХҮҮГ ЯАРАЛТАЙ ХАГАЛГААНД ОРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 09 сар 17 ・ 2

Солонгос улсад ажиллаж амьдардаг нэгэн гэр бүл манай редакцад хандлаа.

Тэд ой гарантай хүүгээ 2020 оны 9-р сарын 3-ны Сөүл-Улаанбаатарын чиглэлийн чартер нислэгээр итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хамт Монгол руу явуулжээ.

Хүү нь одоо Maison гэх буудлын 508 тоот өрөөнд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хамт тусгаарлагдаж байна.

Харамсалтай нь хүү 2020 оны 9-р сарын 14-нд буудлын өрөөнд байсан шүүгээнд гараа хавчуулж, улмаар гурван хурууных нь шөрмөс тасарчээ. Буудлын ажилтнуудад энэ тухай хэлэхэд буудалд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх юу ч байгаагүй байна. Ингээд ГССҮТ-өөс эмч ирж үзээд, оёод явсан байна.

Хүүгийн гарыг оёсон эмч хэлэхдээ, "гурван хурууных нь шөрмөс тасарсан. Яаралтай хагалгаанд оруулах шаардлагатай. Хагалгаанд оруулахгүй удвал наалданги үүсэж, шөрмөс залгах боломжгүй болно. Шөрмөс залгасан ч хуруунууд нь насан туршдаа хөдлөхгүй болох эрсдэлтэй. Тиймээс шөрмөс суулгах хагалгаанд яаралтай оруул"гэжээ.

 

үргэлжлэлийг эндээс


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: