Хөгжлийн бэрхшээлтэй хүний xөгжлийн ерөнхий газрын даргаар Э.Тамирыг томиллоо

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 09 сар 17 ・ 1

Өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан болж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар Эрдэнэ-Очирын Тамирыг томиллоо. Э.Тамир нь МУИС-ыг 2011 онд төгссөн.  Улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжилтэй.

"Фрэндс" ХХК-ийн гүйцэтгэх захирал, УИХ-ын гишүүний шадар туслах, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны референт, МАН-ын Удирдах зөвлөлийн Ажлын албанд улс төрийн ахлах ажилтан, ЗГ-ын Хэрэг эрхлэх газрын даргын зөвлөх, "Эрдэнэт үйлдвэр" ХК-ний Төлөөлөн удирдах зөвлөлийн Нарийн бичгийн дарга, Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: