Хуурамч мэдээлэлтэй тэмцэх дагнасан нэгж байгуулагджээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 09 сар 23

Олон нийтийн сүлжээнд түгээгдэж буй Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй хуурамч мэдээ, мэдээлэлтэй тэмцэх, олон нийтийг төөрөгдөлд оруулахаас урьдчилан сэргийлэх чиг үүргийг дагнан хэрэгжүүлэх нэгжийг Цагдаагийн байгууллагын бүтцэд шинээр байгуулагдлаа.

Уг нэгж нь олон нийтийн сүлжээнд түгээгдэж буй гүтгэх, доромжлох, худал мэдээлэл тараах болон садар самуун сурталчлах, мөрийтэй тоглоом зохион байгуулах зэрэг гэмт хэргийн шинжтэй бүх төрлийн мэдээ, мэдээллийг шалгах, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагааг явуулах аж.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх