Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2020 10 сар 29

Монгол Улсын Засгийн Газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар "Оюу толгой" компанийн ТУЗ-ын гишүүнээр "Аспайр майнинг" компанийн гүйцэтгэх захирал З.Ган-Очир, "South Gobi sands"-ын захирал,"JP Morgan" -ы татварын аналитик асан Э.Баясгалан нарыг томилжээ.
"Оюу Толгой"-ын ТУЗ-ын гишүүний сонгон шалгаруулалтанд нийт 47 хүн материал ирүүлснээс дээрх хоёр гишүүн томилогдсон юм байна.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди "Оюу Толгой" -ын ТУЗ-ын гишүүнээр улиран ажиллахаар болсон байна.
Сонирхолтой нь тэрээр Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийг улс төрд анх "хөтөлж оруулсан" хүн нь юм.
Тодруулбал Н.Багабанди нь 1990 онд МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч байсан, уран илтгэх авьяастай, зоримог залуу У.Хүрэлсүхийг МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтнаар авч, ажил амьдралын төдийгүй улс төрийн замыг нь эхлүүлж байжээ.
Э.Мягмар
sonin.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.