820 хүнд хийсэн шинжилгээнээс ГУРВАН халдвар илэрлээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 11 сар 14

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.11.14/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. Манай улсад коронавирусийн батлагдсан тохиолдол 416 болоод байна. 450 гаруй эмч мэргэжилтнүүд 24 цагаар ажиллаж байна. 

А.Амбасэлмаа: 11 сарын 13-нд 820 хүнд шинжилгээ хийснээс 3 хүнд коронавирусийн халдвар илэрсэн. Ингэснээр нийт батлагдсан тохиолдлын тоо 416 боллоо. Улаанбаатар хотод бүртгэгдсэн голомтод батлагдсан тохиолдол 7 боллоо. 

Тэрбээр "Гурван хүнд коронавирусийн халдвар илэрч, 817 хүнээс илрээгүй. Гурван батлагдсан тохиолдлын нэг нь 4 настай хүүхэд байсан бол хоёр нь ажиглалтад хянагдаж байгаа хоёр эмч байна" гэлээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх