Өчигдрийн 17:00 цагаас хойш 37 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Үүнээс хоёр нь зөөвөрлөгдсөн тохиолдол

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 11 сар 20

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.11.20/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн хоногт нийт 3625 хүнд шинжилгээ хийсэн.

Үүнээс 3588 хүнээс халдвар илрээгүй. Харин 37 хүний шинжилгээнээс халдвар илэрлээ. Үүнд Дархан-Уул аймагт 63 хүнээс шинжилгээ авахад таван иргэнээс халдвар илэрлээ. Дархан-Уул аймагт 16 батлагдсан тохиолдол боллоо. Харин Сэлэнгэ аймагт 10 тохиолдол нэмэгдлээ, батлагдсан тохиолдол 51 боллоо. Дорноговь аймгийн Айраг суманд нэг, Замын-Үүд суманд дөрвөн тохиолдол шинээр бүртгэгдлээ. Нийт тус аймагт батлагдсан тохиолдол зургаа боллоо. Улаанбаатар хотод шинээр 15 тохиолдол бүртгэгдлээ. Нийт батлагдсан тохиолдол 31 болж байна" гэж ярилаа. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.