Давж заалдах шатны шүүхээс С.Баярт оноосон 5 жилийн хорих ялыг 2 жил зургаан сар болгон буурууллаа

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 12 сар 05

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан боллоо. 

Чингэлтэй дүүргийн Анхан шатны шүүхээс С.Баярт таван жилийн хорих ял оноосон байсныг Нийслэлийн Давж заалдах шатны шүүхээс 2 жил зургаан сар болгон бууруулжээ. Мөн Ч.Даваанямд оноосон хоёр жилийн хорих ялыг нэг болгон бууруулсан байна.

Эргэн сануулахад, 12 дугаар сарын 1-ний өдөр болсон С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хурлаар С.Баярцогт нарт холбогдох эрүүгийн хэрэгтэй нэгтгэн хэлэлцүүлж, шийдэх шүүгчийн тогтоол гарсан юм. Гэвч 12 дугаар сарын 3-ны өдрийн шүүх хурлаар хэргийг дахин тусгаарласан билээ. 

Уг хоёр хэргийг нэг шүүх бүрэлдэхүүн шүүж буй бөгөөд С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал дууссаны дараа албан ёсны шийдвэрийг танилцуулах юм. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх