32 хүний шинжилгээнд коронавуирс илэрч, улсын хэмжээнд 993 батлагдсан тохиолдол бүртгэгдэж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 12 сар 21

Улаанбаатар хотод коронавирусний 31 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс нэг нь зөөвөрлөгдсөн тохиолдол байна

Шинээр илэрсэн тохиолдлуудын 31 нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос бүртгэгдсэн бол нэг тохиолдол нь Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүн байна. Ингээд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол 62 боллоо.

Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн COVID-19 халдварын нийт тохиолдол 993-д хүрлээ. Үүнээс 509 хүн эдгэрээд байгаа бол өнөөдрийн байдлаар 475 батлагдсан тохиолдол эмчилгээнд байна” хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.