Х.Баттулга ҮХЦ-ийн гишүүдэд нөлөөлж байна

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2021 02 сар 25

Үндсэн хуулийн цэцийн дээр хөх тэнгэр л байгаа. Өөр юу ч байх учиргүй хэмээн цэцийн гишүүд мэдэгддэг. Гэвч сүүлийн үед хөх тэнгэрийн нь оронд Х.Баттулга гарч иржээ.

Түүнийг ҮХ-ийн дагуу дахин нэр дэвших эрхгүй гэсэн гомдол ҮХЦ дээр очсноос хойш Х.Баттулга хоёр ч удаа ҮХЦ дээр өөрийн биеэр очоод байна. Өнгөрсөн 4 жил Ерөнхийлөгчөөр ажиллахдаа ганц удаа ҮХЦ-ийн байраар шагайж үзээгүй Ерөнхийлөгч өөрийнх нь асуудлыг хэлэлцэх гэж байгааг сонсноос хойш нэг сарын дотор 2 ч удаа очиж уулзна гэдэг дарамт шахалт үзүүлэх гэсэн оролдлого гэж харахаас өөр арга алга. Түүний энэ үйлдийг УИХ-ын гишүүн Т.Доржханд ч эсэргүүцэж байгаагаа олон нийтийн сүлжээгээр дамжуулан илэрхийлээд байна. Учир нь Т.Доржханд Үндсэн хуулийн цэцэд Х.Баттулгын асуудлаар гомдол гаргаж, асуудлыг хэлэлцэх өдрийг хүлээж байгаа юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх