Улстөр
・Нийтэлсэн:
Баярмаа
・
2021 03 сар 03
Засгийн газрын Лхагва гараг бүрийн ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Өнөөдөр 27 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөгдсөн байна. Тухайлбал өнөөдрийн хуралдаанаар
Хэлэлцэхээр:
- Коронавирусийн цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ (Вакцины татан авалт, вакцинд хамрагдалтын явц болон бусад асуудал)
- Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө батлах тухай,
Танилцахаар:
- Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийн хэрэгжилтийн явцын талаар,
- Шатахууны хангамж, үнэ,
- Агаарын тээврийг либералчлах асуудлаар,
- Улаанбаатар хотын цахилгаан дулааны 5 дахь эх үүсвэр,
- Шинжлэх ухаан, технологи, инновацийн төвийн кластерын тухай зэрэг асуудалтай танилцахаар төлөвлөөд байна.
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар бид эргэж мэдээлэх болно.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.