Дарга нь тодрох уу? Нам нь ялгарах уу?

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2021 03 сар 19 ・ 2

Монголын ардчиллыг, Монголын улс төрийг АН-гүйгээр төсөөлөхгүй үе байлаа. Байлаа гэж хэлэх нь учиртай. Нийгмээ шинэчлэлд уриалан дууддаг, боловсон хүчин, бодлого шинэчлэлээрээ ялгардаг, иргэнийхээ эрх, эрх чөлөөг дээдэлдэг, ард түмний хайрладаг АН бүдгэрсээр өдгөө хоёр хуваагдав.

“Бид л ардчиллыг эхлүүлсэн, бид тэмцэж эрх чөлөөг авчирсан” гэж ярьдаг хуучин үеийн элит дарга нарын үзэл суртал одоо Ардчилсан намыг аварч чадахгүй. Ардчилсан намд шинэчлэлийн салхи сэвэлзэж чадах эсэхийг АН-ын дараагийн дарга хэн байхаас ихээхэн хамаарна.

Энэ өдрүүдэд АН-ын даргад УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн С.Эрдэнэболд, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа нар нэр дэвшин, өрсөлдөж буй. Алдарт зохиолч Жим Коллинз “Good to Great” номондоо агуу институтыг бүтээхэд “тавдугаар түвшний удирдагч” хамгийн чухал онцолсон байдаг. Тавдугаар түвшний удирдагч гэдэг нь эгогоо дарж, би төвтэй амбицаа мартаж, байгууллагынхаа, зорилгынхоо, ажилчдынхаа төлөө хамгийн урьд явж, зүтгэж чаддаг хүнийг хэлнэ гэж тодорхойлжээ.

Тэгвэл АН даргад нэр дэвшигчдийг хэддүгээр түвшний удирдагч вэ гэдгээр нь шинжье. Агуу институтыг бүтээхэд зайлшгүй шаардлагатай хэд хэдэн зүйлс байгаагаас хамгийн чухал нь 5-р түвшний удирдагч гэж уг ном хэлдэг. Эгогоо дарж, би гэх амбицаа мартаж, байгууллагынхаа төлөө, зорилгынхоо төлөө, ажлынхаа төлөө хамгийн урьд явж, зүтгэж чаддаг хүнийг 5-р түвшний удирдагч гэнэ. Мэргэжлийн өндөр ур чадвар, хувь хүний даруу чанарын гайхалтай зохицлыг бүрдүүлсэн удирдагчтай байгууллага, институт уналт гэдгийг мартаж цаг ямагт өсч, хөгжинө гэж тэр сануулдаг.

Эсрэгээрээ 4-р түвшний буюу байгууллагаасаа том брэндингтэй болчихдог, өөрийнхөө нэрээр байгууллага нь цоллогддог, түрхэн зуурын гал унтраадаг удирдагчтай бол богино хугацаанд гялалзах нь уртдаа уруудан, доройтоно гэж тэр хэлдэг.

4-р түвшний удирдагч би хийлээ, миний үед байгууллага гоё боллоо, сэргэн мандлаа гэж хэлж, өөрийнх нь нэрээр байгууллага нь овоглогддог ч эцэстээ өөрийг нь явахын цагт байгууллага хамт дуусдаг бол 5-р түвшний удирдагчийн үед байгууллага төлөвшиж, удалгүй ухралтгүйгээр сэргэн манддаг бол удирдагчийг нь харин хэн ч танихгүй байх нь бий. ​ Нэр дэвшигчид дундаас С.Эрдэнэболд, О.Амартүвшин нарын ард асар их эго харагдаж байна. 2-уулаа 24 онд ялна, түүнийг би хийчихнэ гэж тууж байна. 4-р түвшний удирдагчдын яг л ярьдаг яриа, нийтлэг төрх. АЗХ-yы Эрдэнэболд л хүн сонссноос тэнд нь амь байгаа юу? амьсгаа бий юуг хэн ч мэдэхгүй. Марс төслөөс нь илүү мань хүнийг хүмүүс мэднэ. Эндээс л харахад институт бий болгож, соёл тогтоох түвшний хүн биш шиг харагдаад байгаа юм.

Амартүвшин ч бас адилхан. UFC групп гэж сүртэй гарч ирж, 3 найз мандуулж байна гэсэн пиар сүрхий явсан ч найзууд МАН-д бүгд элсэж, улс төр хөөгөөд явахад компани нь бас амьгүй, цүнхний компани болон үлдсэн түүхтэй. Өнөөдөр үзье гэсэн ч UFC группээс үртэс ч байхгүй болсон. Дараа нь нөхөр компаниа дампууруулчихаад худалдааны танхим гэх том байгууллагын ерөнхийлөгчөөр очиж алаад өглөө гэсэн пиарыг алхам тутамдаа шааж өгсөн ч үзүүлэх ажил байхгүй, өөрчилсөн гавьяа байхгүй нь ил болж бизнес эрхлэгчдийн дургүйцэлтэй тулж эхэлсэн. Энэ үед дараагийн бултах зайгаа бэлдсэн нь энэ буюу АН-ын дарга болохоор дайрч эхлэв. ​Энэ 2-тойгоо харьцуулахад нөгөө 2-т нь харин 5-р түвшний удирдагчийн шинж чанарууд харьцангуй илүү харагдаж байна.

Тэсо гэж мэдэхээс Цогтгэрэл гэж хүмүүс мэдэхгүй. Увсын АН гэж шинэхэн, ширүүн дунд шатны нам гарсныг гишүүд бид мэдэж байгаа ч ард нь Цогтгэрэлийг байсныг хэн нь мэдэхгүй. Яг түүн шиг Баянзүрхийн нам гэж балчиг шавартаа суусан хэцүү газар хэдэн жилийн өмнө байлаа. Энэ намд анхан, дунд шатнаас нь эхлүүлэн ажиллаж байсан Даваахүүгийн Пүрэвдавааа гэж залуу аваад хэрхэн өөрчилж, хэдэн сонгууль дараалж МАН-ын зүрхний өвчин болгосныг Ардчилсан намын мянга мянган гишүүд бид мартаагүй байгаа.

Төв АН-ын арчаагүй үйлдлүүдтэй алалцаад 2020 оны сонгуульд ташраараа ялагдсан нийслэлийг аваад хэдхэн сарын дотор яаж өөрчилж, нийслэлийн ИТХ-аас хэд хэдэн суудал авсныг нь та бид мэднэ.

Намын дарга нь тодорч, нам нь унтардаг, даргын сүрэнд нэр нь явдаг АН болох уу? даргынх нь бага гардаг, хамт олны нь нэр их гардаг, тэгээд эцэстээ хамтдаа ялдаг АН болох уу? гэдэг нь энэ 4 нөхрөөс хэнийг нь сонгох вэ? гэдгээс хамаарна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: