377 хүнээс коронавирусийн халдвар илэрч, КОВИД-19-н улмаас хоёр хүн нас баржээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2021 03 сар 31 ・ 1

Сүүлийн 24 цагт 10652 хүнээс шинжилгээ авахад 377 хүнээс халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдол 8447 боллоо.

Мөн шинээр 95 хүн эдгэрч нийт эдгэрсэн тоо 4920 боллоо. Шинэ тохиолдлуудын 328 нь нийслэлд, 49 нь орон нутагт бүртгэгдсэн.

  • Дархан уул аймагт - 16
  • Өвөрхангай - 6
  • Сэлэнгэ - 4
  • Архангай - 7
  • Төв - 5
  • Хөвсгөл - 5

Шинжилгээнд эерэг илрэх хувь гуравдугаар сарын эхнээс огцом нэмэгдсэн. Эмнэлэгт 1902 хүн эмлчэгдэж байгаагаас маш хүнд хүн 12 байна. 

Түүнчлэн 64 настай болон 82 настай хоёр иргэн нас барсан талаар ЭМЯ-наас мэдээллээ. 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2021 03 сар 31/

    Хашаанд амьдардаг хүмүүстээ хамгийн түрүүнд вакцинаа хийгээчээ.

    Хариулах