Бусад
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2021 05 сар 10
Голомт банкнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Судлаач оюутны хөтөлбөр”-ийн бүртгэл эхэллээ. 17 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдаж буй INTERNSHIP-2k21 хөтөлбөрт мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлэх, сурч хөгжих хүсэл эрмэлзэлтэй оюутан залуус та бүхнийг Голомт банкны чадварлаг хамт олонтой нэгдэхийг урьж байна.
Голомт банкны судлаач оюутан болсноор дараах давуу талтай
• Монгол Улсын шилдэг банкнуудын нэг Голомт банканд мэргэжлийн цалинтай дадлага хийх;
• Мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн сургалтад хамрагдах;
• Мэргэжил болон карьерийн зөвлөгөө авах;
• Голомт банкны нэрэмжит тэтгэлэгт оюутнаар шалгарах;
• Чадварлаг хамт олонтой нөхөрлөж, тэднээс суралцах боломжтой.
Тавигдах шаардлага:
1. Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 3, 4-р түвшний оюутан байх
2. Голч дүн 3.0 ба түүнээс дээш байх
Бүртгэлийн хугацаа: 2021.05.10 – 2021.05.21 хүртэл явагдана.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 99242994
Танд амжилт хүсье!
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.