Сонирхогчдын “Мисс Мистер” -ийн тэмцээний бүртгэл эхэллээ

Бизнес ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 12 сар 22

Нийгмийн хариуцлагаа ухамсарлан  бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхээр хүчин зүтгэж яваа клуб бол "Голден жим". Үргэлж шинийг илэрхийлж, үйлчүүлэгчиддээ шинэлэг бүхнийг мэдрүүлдэг тус клуб нь дөрвөн салбартай үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ. 

Үйл ажиллагаагаа өргөжүүлэн үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг хангаж, олон уралдааныг зарлан ялагчдад авто машин бэлэглэдэг. Тэгвэл ээлжит тэмцээнээ зарлалаа. 

Энэ удаагийн уралдаан нь "Сонирхогчдын Мисс Мистер"-ийг шалгаруулах юм. Ялагч автомашины эзэн болно. Оролцох төрөл, 

Модел фитнес эрэгтэй - автомашин
Модел фитнес эмэгтэй- автомашин

Тус тэмцээнд Бодибилдинг, Фитнесийн Спортоор хичээллэдэг 18-аас дээш насны бүх хүмүүсийг оролцох боломжтой бөгөөд та бүгдийг бүртгэлийн хугацаанд амжиж ирэхийг урьж байна. Бүртгэл 2015 оны нэгдүгээр сарын 25-ныг хүртэл явагдана.
 

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг  77770099, 88010755, 88113575 дугаарын утсаар холбогдон аваарай. 

Эх сурвалж: www.dorgio.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх