Өнгөрсөн хоногт 2,410 хүн шинээр халдвар авсан нь PCR шинжилгээгээр батлагдаж, 13 иргэн энджээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2021 10 сар 08

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд зөвхөн PCR шинжилгээ өгсөн иргэдийн 2,410-д коронавирусийн халдвар батлагдсан гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

 

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 321,657 болж нэмэгдэв.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 1,368 нь Улаанбаатар хотод,
  • 1,042 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд 6,518 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Харин коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны 13 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.

Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,331 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 20,482 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 58,394 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 11,413
  • Хүндэвтэр- 6,578
  • Хүнд – 2,140
  • Маш хүнд – 351 хүн байна.

​​​​​​​


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх