Тавантолгойн хэлэлцээрийг ирэх сард эхэлнэ

Эдийн засаг ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 12 сар 24

 

Монгол Улсын сайд М.Энхсайхан, “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Я.Батсуурь, Уул уурхайн сайд Р.Жигжид нар Тавантолгойн хэлэлцээрийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 

Тавантолгойн ордыг ашиглах талаархи хэлэлцээр удаан  хугацаанд үргэлжилсний эцэст тодорхой үр дүнд хүрсэн байна. Юуны өмнө Засгийн газрын 265 дугаар тогтоолын хүрээнд 2010 оноос эхлэн Тавантолгойд хөрөнгө оруулах санал тавьсан бүх компаниудад захидал илгээсэн юм байна. Эдгээр компаниудаас хоёр нь л Тавантолгойд хөрөнгө оруулах санал ирүүлсэн гэнэ.

 

Хөрөнгө оруулалтын санал ирүүлсэн хоёр компанийн нэг нь Хятадын “Чайна Шенхуа Энержи”, Японы “Сумитомо корпораиц” болон Монголын “Энержи Ресурс” компанийн хамтарсан консорциум, нөгөө нь “Пибоди энержи” корпораци юм.

 

Ажлын хэсгийнхэн дээрх хоёр компанийн ирүүлсэн саналыг нээж техник эдийн засгийн үндэслэл болон санхүүгийн тооцоог нь харьцуулж үзжээ. “Пибоди энержи”-нхний хувьд Тавантолгойн ордын үнэ цэнэ ямар байхыг харж байж санхүүгийн тооцоогоо дахин танилцуулна гэсэн бол Хятадын “Чайна Шенхуа Энержи”, Японы “Сумитомо корпораиц” болон Монголын “Энержи Ресурс” компанийн хамтарсан консорциум илүү дэлгэрэнгүй бөгөөд тодорхой санал өгсөн байжээ.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх