31-ний үдэш юу хийх вэ?

Бизнес ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 12 сар 29

Та 12-р сарыг юу гэж төсөөлдөг вэ? Байгууллагуудын шинэ жилийн баярын арга хэмжээ, найзуудын тусгай шинэ жилийн үдэшлэг, бусад шагнал гардаж авах арга хэмжээнүүдээр ёстой л нэг бөмбөгдүүлсэн сар байдаг гэж хүн бүр хариулах биз ээ.

Харин 12-р сарын 31-ны он солигдох яг тэр мөчид хүн бүр гэр гэртээ халуун ам бүлээрээ баярын ширээгээ тойрон сууцгааж, өнгөрсөн жил болж өнгөрсөн хөгжилтэй, азтай, амжилттай сайн сайхан бүхнээ дурсан ярьцгааж, ирэх жил үүнээсээ ч илүү сонин хачин ихтэй, аз хийморьтой байхыг ерөөн зурагтаар ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүлж, оргилуун дарсаа буудуулахыг тэсэн ядан хүлээдэг.

Цагийн зүү 12-ийг заахад салютаа буудуулж, оргилуун дарсаа задлаж хүслээ шивнэнэ. Ингээд л хуучин он улирч, шинэ тоолол эхэлж он ч солигдоно. Харин нөгөө их шинэ оны настертай байсан хүмүүсийн зарим нь телевиз ширтэн, сонирхолтой хөтөлбөр хүлээн сууж, зарим нэг нь шууд л унтаад өгдөг.

Тэгвэл энэ удаад та бүхнийг шинэлэг өнгө төрхтэйгөөр энэ оны хамгийн сүүлчийн ирэх жилийн хамгийн анхны Шинэ жилийн гайхалтай парти “Inspired Crystal Event”-д MC Ricky Jay, DJ Хосоо, DJ Заяа, DJ Гоотий нарын сэтүүдийн хамт сэтгэл хөдлөлийн дээд цэгт хүрэхээс гадна их хотын хамгийн шилдэг 8 бартендерүүдийн модерн коктейлүүдээр эхний 200 хүнийг үнэгүй дайлж бэлэг барих болно.

2014 оны 12-р сарын 31-ний 23:00 цагаас эхлэн 2015 оны 1-р сарын 1-ний үүрийн 05:00 цаг хүртэл “Crocus Event Hall”-д үргэлжлэх энэхүү партинд найзуудтайгаа, хамт олноороо шинэ оныг хэзээ ч мартагдахгүйгээр угтаарай.

 

Эсвэл шинэ оноо гэртээ угтсаны дараа ч зорин ирсэн хүн бүрт үүд хаалга нээлттэй байгааг дуулгаж байна. Ингээд ирэх жилийн анхны өглөөг хамтдаа “Crocus Event Hall”-д угтая.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх