"Алтан Жолоо Групп"-ын ажилтан албан хаагчид төрийн дээд шагнал хүртлээ

Бизнес ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 12 сар 29

 

   Монгол Улсын Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээсний 103 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан Жолоо Групп”-ийн үр бүтээлтэй, сайн ажиллаж буй зарим албан хаагчдыг төрийн дээд шагналаар шагнажээ.

    Монголын худалдаа, үйлчилгээ, хүнсний үйлдвэрлэл, санхүү хөрөнгө оруулалт, барилга бүтээн байгуулалт зэрэг олон салбартаа манлайлагч “Алтан Жолоо Групп”-ийн Санхүү эрхэлсэн захирал Ч.Гүнсэн “Хөдөлмөрийн гавъяаны улаан туг”-ийн одонгоор, “Алтан Жолоо Трэйд” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Энхтуяа “Алтан гадас” одонгоор, “Арвайн Үндэс ХХК”-ийн дэд захирал О.Янжинлхам “Алтан гадас” одонгоор, “Алтан Жолоо Трэйд” ХХК-ийн Санхүүгийн албаны дарга Д.Мөнгөнзаяа “Хөдөлмөрийн хүндэт” медалиар, “Арвайн Үндэс” ХХК-ийн Шар айрагны үйлдвэрийн дарга Р.Тогтмол “Хөдөлмөрийн хүндэт” медалиар, “Арвайн Үндэс”  ХХК-ийн инженер техникийн албаны дарга Ш.Цэдэвсүрэн нар “Хөдөлмөрийн хүндэт” медалиар тус тус шагнагдлаа.

   Ийнхүү төр түмнийхээ талархлыг хүлээж, төрийн дээд одон медалиар шагнуулсан эрхэм хүмүүстээ амжилт бүтээлийг хүсэн ерөөе.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх