761 шинэ тохиолдол батлагдаж, гурван иргэн нас баржээ

Бусад ・Нийтэлсэн: Отгонхүү 2022 02 сар 18

Монгол Улсад сүүлийн 24 цагт коронавируст халдварын нийт 761 тохиолдол бүртгэгдсэнийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

Шинээр илэрсэн халдварын

  • 361 нь нийслэлд
  • 400 нь орон нутагт батлагдсан байна. 

Өнөөдрийн байдлаар халдварын улмаас 5,573 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдлаар нь ангилбал

  • хөнгөн 1,544
  • хүндэвтэр 3,478
  • хүнд 503
  • нэн хүнд 48 хүн байна. 

Түүнчлэн 18,080 хүн гэрийн ажиглалтад байгаа аж. Харамсалтай нь сүүлийн хоногт архаг хууч өвчин болон КОВИД-19 хавсарсан шалтгаанаар гурван иргэн нас баржээ. 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх