Улаанбаатарт 61, орон нутагт 42 тохиолдол нэмж бүртгэгдлээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2022 03 сар 25 ・ 1

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 103 тохиолдол батлагджээ. Үүний 61 нь Улаанбаатарт, 42 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна.

Халдварт өвчний улмаас 420 хүн эмнэлэгт, 1,280 хүн гэртээ эмчлүүлж байна.

Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Нэн хүнд 15,
  • Хүнд 41,
  • Хүндэвтэр 274,
  • Хөнгөн оноштой 90 хүн байна хэмээн ЭМЯ-наас мэдээллээ.

Эмнэлэгт байгаа иргэдийн 57 нь хүүхэд бол жирэмсэн эх 19 байна.

Баян-Өлгий, Баянхонгор, Дорноговь, Дорнод, Орхон, Өмнөговь зэрэг зургаан аймагт коронавируст халдвар бүртгэгджээ. Бусад аймагт халдварын тохиолдол гараагүй байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2022 03 сар 25/

    Ковид бүрэн дуусаагүй байхад дууссан юм шиг чалчдаг ЭМЯ.халдварын голомт бүрэн устаагүй үед хяналтаа сулруулж Ковидын шинжилгээний цэгиийгцөөрүүлж ,үнийг 60,000₮ болгосон энэ өвчин дахин дэлгэрэхийн үндэс болж байна.Одоо ядуу гэр бүл, хувь хүмүүс 60,000₮ өөр шинжилгээ хийлгэнэ чадахгүй шүү дээ? Энэ

    Хариулах