Коронавирусийн халдвараар 25 хүн өвчилжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2022 03 сар 27 ・ 1

Коронавирусийн халдвараар өнгөрсөн хоногт 25 хүн өвчилсөн нь PCR-аар батлагдсан байна. Үүнээс

  • 13 нь Улаанбаатарт
  • 12 нь орон нутагт бүртгэгджээ.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүний тоо 374 байгаа бол гэрийн хяналтад 1,214 иргэн байна. Хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 

  • 53 нь хүүхэд
  • 15 нь жирэмсэн ээжүүд байгаа аж.

Нийт эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдлын хувьд

  • 76 нь хөнгөн
  • 239 нь хүндэвтэр
  • 48 нь хүнд 
  • 11 хүн нэн хүнд байгааг ЭМЯ-наас мэдээллээ. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: