40 хүн коронавирусийн халдвар авсан нь батлагдлаа

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2022 04 сар 12

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 40 тохиолдол шинээр батлагдсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын

  • 32 нь Улаанбаатар хотод,
  • 8 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Одоогоор уг өвчний улмаас эмнэлэгт 163 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 576 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна.

Эмнэлэгт байгаа иргэдийн 10 нь хүүхэд бол дөрөв нь жирэмсэн эмэгтэй байгаа юм.

Эмчлүүлж буй иргэдийн 12 нь нэн хүнд, 45 нь хүнд, 91 нь хүндэвтэр, 15 нь хөнгөн оноштой байна.

​​​​​​​


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх