Таван аймагт 17, Улаанбаатарт 28 хүн шинээр коронавирусийн халдвар авчээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2022 04 сар 13

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 45 тохиолдол шинээр батлагджээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын

  • 28 нь Улаанбаатар хотод,
  • 17 орон нутагт бүртгэгдсэн байна.

Одоогоор уг өвчний улмаас эмнэлэгт 161 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 594 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна. 

Эмнэлэгт байгаа иргэдийн 14 нь нэн хүнд, 46 нь хүнд, 89 нь хүндэвтэр, 12 нь хөнгөн оноштой байгаа юм. Мөн тэдний 11 нь хүүхэд бол хоёр нь жирэмсэн эмэгтэй байгаа юм.

Орон нутгийн хувьд, таван аймагт халдвар бүртгэгджээ.

Тодруулбал, Өмнөговьд тав, Дорноговьд 10, Архангайд нэг, Дархан-Уулд нэг, Орхон аймагт нэг тохиолдол тус тус шинээр илэрсэн тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх