Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2022 04 сар 16
Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр сүүлийн 24 цагт улсын хэмжээнд коронавируст халдварын 23 тохиолдол батлагдсан байна.
Шинээр батлагдсан тохиолдлын
- 17 нь нийслэлд
- зургаа нь орон нутагт бүртгэгджээ.
Мөн уг халдварын улмаас 166 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр иргэнийг биеийн байдлаар нь ангилбал
- хөнгөн 16
- хүндэвтэр 90
- хүнд 46
- нэн хүнд 14 хүн байгаа юм.
Түүнчлэн гэрийн хяналтад 563 иргэн байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.