Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга хоёр Төрийн ордонд муудалцаж, С.Баярцогт хүүхдийнхээ хурим дээр АН-ын даргад зүтгэх “урилга” авчээ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2022 06 сар 20 ・ 7

Монголын улс төрд энэ зун нэг том үйл явдал болно. Үндсэн хуулийг өөрчилнө. Энэ гарцаагүй болчих шиг боллоо. Баяр наадмын дараа ээлжит бус чуулганаар хэлэлцэх сураг бий. Бас АН-ын хэрүүл уруул улс төрийн мөнхийн сэдэв болчих шахсан.

Энэ намын асуудал ойрын үед нэг тийш шийдэгдэх эсэх нь анхаарал татаж байна. За тэгээд Үндсэн хуулийн өөрчлөлт түшиглэсэн ирэх сонгуулиудын бэлтгэл гээд намраас бужигнаад эхэлнэ. Ил харагдаж, бид мэдэж буй нь иймэрхүү мэдээллүүд байгаа юм. Харин Монголын улс төрд хэзээнээсээ байдаг далд зодоон, яриа тохироо байсаар л байгаа аж. Чих сортойлгосон хоёр үйл явдал улс төрийнхний дунд яригдаж эхлээд байна. Одоогоос сар орчмын өмнө экс Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй Төрийн ордонд уулзжээ. Х.Баттулгатай хамт Тамгын дарга нь байсан З.Энхболд очсон байна.

 

Тэрбээр Л.Оюун-Эрдэнээс хэрэгт холбогдоод байгаа найз, туслах, зөвлөх асан хүмүүсээ харж үзэж “...Нааштай хандах”-ыг хүсчээ. Х.Баттулга Хөгжлийн банк, “Эрдэнэт”-ийн 49 хувь, махтай холбоотой явдалд холбогдсон хүмүүсийг хэлсэн бололтой. Харин Л.Оюун-Эрдэнэ “...Хуулиараа шийдэгдэг” гэсэн хариултыг өгсөн байна. Үүнээс болж тэд муудалцаад салжээ. Экс Ерөнхийлөгч л илүү бухимдсан сураг байна. Энэ талаар улс төрийн хүрээнийхэн илүү нарийн мэдээллүүд ярьж байгаа юм.

 

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр тохиосон билэгт сайн өдөр Сангийн сайд асан С.Баярцогтын хүүхэд хуримаа хийжээ. Хурим дээр Ерөнхийлөгч асан, УИХ-ын дарга асан, Ерөнхий сайд асан, эрх баригч намын дарга асан, УИХ-ын гишүүд асан, сайд асан, хууль хяналтын байгууллагын удирдлагууд асан эрхмүүд, өдгөө төр, хуулийн байгууллагад томоохон алба хашиж буй хүмүүс, том компанийн удирдлагууд зочилсон байна. Эх сурвалжийн мэдээллээр бидний МАНАН-гийнхан хэмээдэг нөхдүүд бөөнөөрөө очжээ. Тэд улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар нэлээд ярилцаж, дараагийн сонгуульдаа бэлдэх байдлаар АН-ын дарга дээр “зөв хүн” тавих ёстой гэж үзжээ. Ингээд С.Баярцогтыг зүтгүүлэхээр тохирсон байна. Харин одоо хууль, шүүхийн байгууллага дээр шалгагдаж буй С.Баярцогттой холбоотой хэргийг зохицуулах үүргийг шүүхийн удирдах албан тушаалтан, цагдаагийн дарга асан хоёр эрхэмд хариуцуулсан байна. Холбогдох зардлыг ч Монголын нөлөө бүхий нэгэн том компани шийдэхээр болжээ.

 

 

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

7 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • hyychin engersen erenhiilegch nertei mal chini bas l dalbignana?... / 2022 06 сар 20/

    Battylga myy yum byheniig jaahan zasch eerchileye hyli dyremeen dagadag boloyo gesenii esreg baij bolohgyi ee!Battylagiig zailuulaya,toriin erodongoor byy yimyyleed bai!!!

    Хариулах
  • Зочин / 2022 06 сар 20/

    Hashirdaggyi ard tymen shyy.

    Хариулах
  • Зочин / 2022 06 сар 20/

    Харин одоо хууль, шүүхийн байгууллага дээр шалгагдаж буй С.Баярцогттой холбоотой хэргийг зохицуулах үүргийг шүүхийн шүүхийн удирдах албан тушаалтан, цагдаагийн дарга асан хоёр эрхэмд хариуцуулсан байна. Холбогдох зардлыг ч Монголын нөлөө бүхий нэгэн том компани шийдэхээр болжээ.

    Хариулах
  • Зочин / 2022 06 сар 20/

    Харинч зөв зам руугаа яваж байна.

    Хариулах
  • Зочин / 2022 06 сар 20/

    40000 ХУВЬСАГЧТАЙ ХӨГЖЛИЙН ЗАГВАР ДЭВШҮҮЛЭХ ЮМ БАЙНА ДА

    Хариулах
  • Зочин / 2022 06 сар 20/

    энэ бол байж болох сайн хувилбар

    Хариулах
  • Зочин / 2022 06 сар 20/

    unen bol mongol uls oiriin 50 jildee hugjliin tuhai yriad nemergui yum ba doo ed nar uhej baij l y yum gehees

    Хариулах