Х.Баттулгад хариуцлага тооцох нь тодорхой болжээ

Улстөр ・Нийтэлсэн: Баярмаа 2022 08 сар 23 ・ 7

сонин mn

Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар дайтаж эхэлжээ, Х.Баттулгыг шалган, хариуцлага тооцохоор болжээ гэдэг яриа улс төрийн хүрээнд өнгөрсөн хавраас эхлэн яригдах болсон. Гэвч энэ бүхэн яриа төдий биш бодит үйл явдал болох нь нэгэнт тодорхой болжээ.

Хамгийн сүүлд буюу 8-р сарын 3-нд болсон Засгийн Газрын хуралдааны үеэр Монгол Улсын стратегийн салбарын бүтээн байгуулалтыг санаатайгаар тасалдуулж, хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан үйлдлүүдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, алдагдсан боломжийн өртгийг нэхэмжлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан бөгөөд томоохон төслийг ард түмний нэр барьсан хэн нэгэн тооцоо судалгаагүй зүйл ярьж тасалдуулахыг хорлон сүйтгэх үйл ажиллагаа гэсэн зүйлчлэлээр өргөдөл гомдлыг хууль хяналтын байгууллагад Засгийн газрын нэрийн өмнөөс өгч шалгуулах, алдагдсан боломжийн өртгийг иргэний журмаар нэхэмжлэх нь уг ажлын хэсгийн үүрэг юм.

 

Уг ажлын хэсгийн эхний ажил нь Ерөнхийлагч асан Х.Баттулгын Гашуунсухайтын төмөр замыг гацаасан хэрэг байх аж. Энэхүү ажлын хэсгийн ахлагч, Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Х.Нямбаатарын өгүүлж буйгаар Халтмаагийн Баттулгын Монгол Улсад учруулсан алдагдсан боломжийн өртөг 80-90 их наяд төгрөгөөр үнэлэгдэж байгаа гэнэ.

 

Мөн үүнээс гадна Хөгжлийн банкны зээлтэй холбоотой хэрэг ч Х.Баттулгад давхар үүсгэсэн байна.

Иймээс ч  АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид Х.Баттулгыг ирж, тайлбар мэдүүлэг өгөхийг хоёр удаа шаардсан ч тэрээр очоогүй байна. Эх сурвалжийн өгүүлж буйгаар Х.Баттулгад холбогдох хэргийн материалууд бараг бүрдэж дууссан тул баривчлах нь цаг хугацааны асуудал болсон гэнэ.

Хамгийн гол нь Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч асан Х.Баттулгад хариуцлага тооцох нь зөв гэдэг байр сууринд хатуу байгаа ажээ.

Э.Мягмар

www.Sonin.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

7 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2022 08 сар 23/

    Энэ дутуутулгыг хэн байнга цахим хэвлэлээр гаргаж, долгиноод байдаг юм бэ?

    Хариулах
  • zochin / 2022 08 сар 23/

    tom amtai ugadsa bootso tender chin dutad aina gehuu gedi bilee

    Хариулах
  • zochin / 2022 08 сар 23/

    chi nadah uuchure higed ogoo.

    Хариулах
  • zochin / 2022 08 сар 23/

    chini bootso duutu uldele shuu

    Хариулах
  • zochin / 2022 08 сар 23/

    chi nobsho tender bootso ogool said bolochee

    Хариулах
  • Зочин / 2022 08 сар 23/

    МУ-ын эдийн засгийг самарсан Баттулгыг яллаж улстөрөөс шахан зайлуулахгүй бол ард түмний толгойг угаасаар л байх болно

    Хариулах
  • бат / 2022 08 сар 23/

    Параламентаа 2 тахимтай болгож доод танхим одоогийн 76 байнгын ажиллагаатай дээд танхим нь 4 жилд 1 удаа цуглаж эцсийн шийдвэр гаргадаг энэ хүмүүс сум бүрээс оролцдог болчихвол улс хөгжинө

    Хариулах