Энэ жил дахин БЯЛУУНЫ ЭРЭЛД гарах уу!

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2022 12 сар 23 ・ 1

Өнгөрсөн жилийн өдийд бэйкэринүүдийн гадна уртаас урт дараалал үүсэж байлаа. Учир нь шинэ жилийн баяр хаяанд ирсэн тул айл бүр баярын ширээгээ чимэх амтат бялууны эрэлд гарч байв.

Гэтэл хил хаалттайн улмаас үйлдвэрүүд түүхий эдээ авч чадахгүйд хүрч, нийлүүлэлт буурснаар хомсдол үүсэж байсан билээ. Тэр үед бэйкэринүүд нэг хүнд нэг л бялуу худалдаалах лимит ч тогтоож байсан.

Энэ жил энэ түүхийг давтахгүйн тулд хүмүүс одооноос захиалгаа өгч эхэлжээ. Тэр битгий хэл зарим нэг албан байгууллагууд ажилчдадаа шинэ жилийн бэлэг болгон баярын бялууг нь нэгдсэн байдлаар захиалж өгч байгаа нь хамгийн зөв сонголт болж байна. Түрүүчээсээ зарим үйлдвэрлэгчид захиалгаа хааж, зарим нь ачаалал их байгаа тул хамт олны захиалгыг ойрын өдрүүдэд авахаа мэдэгдсэн байгаа харагдав.

Бялуу дунджаар хэдэн төгрөгөөр худалдаалагдаж байгаа, эрэлт хэр байгаа талаар дараах мэдээллийг бэлтгэлээ.

Одоогийн байдлаар дэлгүүрийн лангуун дээр бялуунууд дараах үнээр худалдаалж байна.

  • "Жүр үр": 23.500 - 65.900 төгрөг
  • "Талх чихэр" - "Хотол" бялуу: 26.000 - 51.000 төгрөг
  • "Монбэйкэри": 31.900 - 65.900 төгрөг
  • "Милая": 3.900 - 50.000 төгрөг
  • "Батбайгаль": 30.000 -.145.000 төгрөг

Баярын өмнөх өдөр лангуун дээр үлдсэн цөөн хэдэн бялуунаас сонголт хийх, эсхүл бүр олохгүй байх эрсдэл байгаа учраас ихэнх хүмүүс 12 сарын 15 гэхэд захиалгаа өгөөд эхэлсэн байна.

"Талх чихэр" ХК-ийн бялууны урьдчилсан захиалга арванхоёрдугаар сарын 6-наас эхэлсэн бөгөөд "Хотол" бялуу хэмжээ, төрлөөсөө хамаарч 26.000 - 51.000 төгрөгийн үнэтэй бөгөөд байгууллагын фэйсбүүк хуудас болон лавлах утсаар захиалга авах юм байна. Мөн захиалсан бялууг үнэгүй хүргэж өгөх үйлчилгээг "Талх чихэр" ХК-ийнхэн үзүүлж байгаа аж.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Jim / 2022 12 сар 23/

    เว็บตรงสล็อต ฝากถอนไม่มีขั้นต่ำ
    เว็บเดิมพันslotใหม่ล่าสุด ที่กำลังได้รับความนิยมในกล่มนักเสี่ยงดวงอย่างมากในปัจจุบัน เว็บเกมสล็อตออนไลน์เป็นที่ชื่นชอบ 2022 ของเราเปิดให้บริการ

    Хариулах