КУДС-ийн захирал Ж.Солонго оюутнаа цохьсон бичлэгийн дагуу шалгаж 100 мянган төгрөгөөр торгожээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2024 02 сар 26

Энэ оны 02 дугаар сарын 20-ны өдөр нэр бүхий цахим мэдээллийн сайтад “Кино Урлагийн дээд сургуулийн захирал оюутныг цохиж буй бичлэг ил боллоо” гэсэн гарчигтай мэдээллийг олон нийтийн сүлжээнд байршуулсан.

Цагдаагийн байгууллагаас дээрх асуудалд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулан 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн хэмээн ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх