Онцгой байдлын байгууллагын түүхт 20 жилийн тохиож байна. Энэ өдөрт зориулан энэ сарын 16, 17-ны өдөр Онцгой байдлын ерөнхий газраас Сүхбаатарын талбайд "Алба сурталчлах өдөрлөг"-ийг зохион байгуулж байгаа юм. Өнөөдөр нисдэг тэрэгний үзүүлэх дадлагыг хийж олон нийтэд үзүүллээ.

Уг өдөрлөг нь тус байгууллагын онцлог, төрөл мэргэжлийн хувцас хэрэглэл, аврах ажиллагаанд ашиглагдаж байгаа техник хэрэгсэл болоод эрүүл мэндийн тусламж, гамшгаас хамгаалах мэдлэг олгох зорилготой аж.