Доржсүрэнгийн Үүрийнтуяа: Амьдралдаа баримталдаг зарчим минь ам, ажил хоёр зөрдөггүй байх ёстой

Сонгууль2024 ・Нийтэлсэн: Мэргэн охин 2024 06 сар 10

Улсын Их Хурлын сонгуулийн 4-р тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Доржсүрэнгийн Үүрийнтуяа Эдийн засаг, маркетингийн менежер мэргэжилтэй, татварын мэргэшсэн зөвлөхийн зэрэгтэй. Бизнесийн удирдлагын доктор. 

Тэрбээр айлын бага охин бөгөөд эцэг эх нь хоёулаа цэргийн хүмүүс. Тиймдээ ч тэр дэг, журамтай, цагийг ягштал баримталдаг, нэг нэгнээ гэсэн сэтгэлтэй, гэр бүлсэг байх хүмүүжлээр өсжээ. Бага насандаа төмөр замын вокзал дээр ээжтэйгээ хамтдаа хоол зарж явсан. Хоолтой, хоолгүй мөнгөтэй, мөнгөгүй бие биенийхээ багадсан хувцсыг өмсөөд явдаг байсан ч гэлээ халуун дулаан уур амьсгалд жаргалтай өссөн. Энэ амьдралын хүчинд илүү их хөдөлмөрлөж аав, ээжийгээ хайрлах ухаан суусан хэмээн онцлон ярьжээ.

1999 онд  ХААИС-иас оюутны амьдралаа эхлүүлж байжээ. Энэ үедээ ханьтайгаа танилцаж өдгөө тэд 21 жилийг хамтдаа туулж яваа бөгөөд хоёр хүү, нэг охинтой өнөр гэр бүл болжээ. Хосууд гэрийн ажлаа хамтдаа хувааж хийдэг бөгөөд заавал эмэгтэй хүн л үүнийг хийнэ гэсэн үзэл бодолгүй эр нөхрийнхөө өмөг түшигт тэр хамт олноо удирдан манлайлах их ажилд ханцуй шамлан төвөггүйхэн гүйцэтгэж удирдлагын албыг амжилттай авч яваа гэнэ. Түүний нөхөр нь газар зохион байгуулагч, инженер мэргэжилтэй бөгөөд хоёулаа төрийн алба хаагч. 

Түүний амьдралдаа баримталдаг зарчим нь ам, ажил хоёр зөрдөггүй байх ёстой. Чадахгүй зүйлээ худлаа ярьж амлаж болохгүй. Хүн ер нь шуналаа дарж байх ёстой. Төрийн, хувийн хэвшилд ажиллаж байхдаа эрх ашгийн эрэмбийг тогтоож сурах хэрэгтэй гэж аав маань захидаг байсан хэмээн эгэл даруухан ярьж суугаа  Доржсүрэнгийн Үүрийнтуяаг "БИДНИЙ НЭГ" гэдгийг тодотгон хүргэж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх