"c" хайлтанд тохирох илэрцүүд

  • Цэцэрлэгийн бүртгэлийн системд 80,490 хүүхэд бүртгүүлжээ

    Цэцэрлэгийн бүртгэлийн системд 80,490 хүүхэд ...

    Цэцэрлэгийн бүртгэлийн системд 80,490 хүүхэд бүртгүүлжээ
    өчигдѳр ・ 144
  • Л.Оюун-Эрдэнэ хохь нь болсон гэж МАН-ын сайд нар ярьжээ

    Л.Оюун-Эрдэнэ хохь нь болсон гэж МАН-ын сайд нар ...

    Шинэ Засгийн газар эмхэрсэн ч энэ намар АН, МАН-ын их хурлууд болно. Тэрүүгээр намын удирдлагууд солигдоно. Асар хэсэж шивнэлдээд байсны нэг том учир нь тэр ажээ. Гэвчиг энэ удаад АН-ын МАН-ын дарга хэн болох вэ гэдэг 2 намд маш чухал. 2026 он гараад л 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн ажил эхэлнэ. Залгаад 2028 оны УИХ-ын сонгууль болно. Энэ 2 сонгуульд хэн намаа авч орох чадалтай байна, тэр хүн намын дарга болох нь зөв гэдэг үзэл бодол 2 намд давамгайлж байна. АН: Намын даргаа ид ярьж эхэллээ. Лу.Гантөмөр үлдэх, шинээр О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж 2-ын нэг болох гээд хувилбарууд яригдсаар байна. АН яахав гаднаас харахад хоорондоо салам нүдэлдээд байгаа шиг байдлаар л намын даргаа сонгочихно. Тэгээд сурчихсан. Зан байдал нь тэр. МАН: Ерөнхий сайд болоод удаагүй Г.Занданшатар байгаа. Цор ганц нэр дэвшигч гэгдэж буй. Гэтэл нь яг их хурал дээрээ өөр нэр дэвшигч гарч ирээд санал булаалдаж болзошгүй гэлцээд байна. Энэ гэхдээ худал цуу байж болзошгүй. Дарга төвтэй МАН-д дарга нар нь шийдчихвэл гишүүд нь гараа өргөөд асуудлыг нэг тийш болгодог. Тэгэхлээр дарга нар нь Г.Занданшатар л гэсэн бол Г.Занданшатар л дарга болох байх. МАН-ынхан, МАН-ын Засгийн газрын сайд нар огцорсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд сайн биш байгаа нь Г.Занданшатарыг их хурлаасаа дарга болоход нь тус болох шинжтэй. Зуны олон ойн наадмуудын үеэрх асруудын шивнээнээс чимээллээ. Нэгхэн асраас чихэнд орсоныг дуулгахад МАН-ын шинэ сайд нар: Л.Оюун-Эрдэнэ сонгуулиар холимог тогтолцоо хийж, өөрөө ч жагсаалтад оролгүй татгалзаад баахан сураггүй залуучуудыг оруулсан. Нам ялсан ч ах нартайгаа бүгдэнтэй нь, мөнгөтэй хүмүүстэй бүгдтэй нь салам зодолдсон нь буруу байсан. Тэгсээр байгаад намдаа бас хөөгдөж буусан. Жагсаалт руу оруулсан хүмүүстээ ч нүдүүллээ. Л.Оюун-Эрдэнийн том алдаа нь өрсөлдөгч АН-ын өөрөө засагт нийлүүлсэн. Хамаг байдгаа тавьж туусан. Тэгээд АН-ынханд баллуулсан. Хохь нь болсон. Ийм улстөрч ер нь байдаг юм уу. АН-ынхан бас даварчихсаан. Одоо хэдэн хяналтын менежерээ ажилтай нь үлдээчих гээд гуйгаад царай алдацгаагаад байна. Засагт орохоороо арслан бар шиг л байсан чинь засгаас гараад л зан ааш нь засраад ирдэг юм байна гэж ярьцгаав. 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны УИХ-ын сонгуульд намаа даах дарга гэдэг дээр гол сонголт хийгдэх нь. Ерөнхий сайд Г.Занданшатар ч намрын их хурлаараа МАН-ын даргаар сонгогдчих гээд бэлтгэлээ базаагаад эхэлжээ. Айсуй 2 сонгууль ч яахав ээ намын дарга болчих юм бол арга нь олдчихно. Урьд нь намынхаа ерөнхий нарийн бичгийн дарга байсан учраас намын ажлыг сайн мэднэ. Засгийн газрын ажил нь л олигтой урагшлахгүй байна. Тэрийг дагаад Ерөнхий сайдын рейтинг ч сайнгүй байна. Ерөнхий сайдаар томилоход дэмжиж байсан хүмүүс: Зоримог шийдвэр гаргахгүй байна. Улс төрийн хүч багатай, хүний хэлснээр хөдөлдөг. Засгийн газартаа хуучин сайд нарыг оруулсан гээд муулаад эхэлж. Барометер судалгаагаар тэгсэн байна. Тэр бүү хэл зарим сайдынх нь рейтинг Ерөнхий сайдаасаа давчихаж. Тэгэхлээр намрын их хурлын өмнө ямар нэг том эргэлтийн шинжтэй шийдвэр хэрэгтэй болсон байж магад. Ерөнхий сайд Г.Занданшатар хэл аманд хамгийн их орооцолдож, хариуцсан салбар нь байнгын асуудалтай байдаг болсон Сангийн сайд Б.Жавхлан, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 2-ыг чөлөөлөх захирамж гаргаж магадгүй нь. Эдгээрээс харах нь: Монголын улс төрийн хүчнүүд 2027, 2028 онуудад болох сонгуульд анхаараад эхэлсэн нь нэгэнт тодорхой болов. Намын дарга нараа сонгож байтал нь сонгуулийн амьсгал ороод эхэлнэ. Тийм учраас өнөөдрөөс 2028 оны 6 сарыг хүртэл улс төрийн үйл ажиллагаа идэвхтэй бөгөөд тасралтгүй үргэлжилнэ гэсэн үг. Ө.Билэг
    өчигдѳр ・ 216
  • Хувьчлал яригдаж, Б.Хурц яриад эхэлсэн нь “...Л.Оюун-Эрдэнийн үе дууссан” гэдгийг зарлаж буй хэрэг үү?!

    Хувьчлал яригдаж, Б.Хурц яриад эхэлсэн нь ...

    Хувьчлал яригдаж, Б.Хурц яриад эхэлсэн нь “...Л.Оюун-Эрдэнийн үе дууссан” гэдгийг зарлаж буй хэрэг үү?!
    өчигдѳр ・ 171
  • П.Наранбаяр: 10-аас доошгүй жил малчнаар ажилласан хүний нэг хүүхдийг есдүгээр сарын 1-нээс эхлэн их, дээд сургуульд үнэгүй сургана

    П.Наранбаяр: 10-аас доошгүй жил малчнаар ...

    Боловсролын сайд П.Наранбаяр энэ жилээс эхлэн малчин өрхийн нэг хүүхдийг их, дээд сургуульд үнэ төлбөргүй суралцуулах болсон шинэ журмын талаар мэдэгдэл хийжээ.
    өчигдѳр ・ 73
  • Ноён солиотын “салхитай намтар”

    Ноён солиотын “салхитай намтар”

    Олны сэтгэлд гүн шингэн үлдсэн нэгэн киноны үйл явдлыг бодолдоо тээгээд, нэгэн эрхэм хүмүүний амьдралын үнэтэй цаг хугацаагаар зочлохоор алхаж буй нь миний хувьд азтай тохиолдол байлаа.
    өчигдѳр ・ 127
  • Улаан булант зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргалаа

    Улаан булант зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж ...

    Уг этгээд нь БНХАУ-д байрлаж, Солонгос Улсын хууль сахиулах байгууллагын ажилтны дүр эсгэн иргэд рүү утсаар холбогдон 590 гаруй сая вон залилсан байна.
    өчигдѳр ・ 134
  • Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд 5 тонн хог хаях багтаамжтай

    Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд 5 тонн ...

    Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд 5 тонн хог хаях багтаамжтай "Ухаалаг хогийн сав" байршуулжээ.
    өчигдѳр ・ 80
  • “Сахал” Д.Эрдэнэбилэг хаана явна?

    “Сахал” Д.Эрдэнэбилэг хаана явна?

    “Сахал” Д.Эрдэнэбилэг хаана явна?
    өчигдѳр ・ 168
  • Ч.Чинбат: “Би хүргэндээ чи их тэнэг хүн байна. Гэр бүлийн нууц гэж байх ёстой. Чи гэр бүлээ хамгаалах ёстой болохоос бусдад ад болгох ёсгүй

    Ч.Чинбат: “Би хүргэндээ чи их тэнэг хүн байна. ...

    Ч.Чинбат: “Би хүргэндээ чи их тэнэг хүн байна. Гэр бүлийн нууц гэж байх ёстой. Чи гэр бүлээ хамгаалах ёстой болохоос бусдад ад болгох ёсгүй" гэж хэлсэн
    уржигдар ・ 329
  • Багш нар БИШ, Боловсролын салбарын удирдлагын байгууллагуудаас цомхотголд орж байгаа

    Багш нар БИШ, Боловсролын салбарын удирдлагын ...

    Багш нар БИШ, Боловсролын салбарын удирдлагын байгууллагуудаас цомхотголд орж байгаа
    уржигдар ・ 153