Cүүлийн 24 цагт 2263 хүнээс халдвар илэрч 8 хүн нас баржээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2021 06 сар 14

Cүүлийн 24 цагт 2263 хүнээс халдвар илэрч 8 хүн нас баржээ. 

ЭМЯ-наас 16-17 насны хүүхдүүдэд сайн дурын үндсэн дээр вакцин хийх шиийдвэр гарчээ. Гэхдээ хүүхдүүдэд ямар вакцин тарих талаар мэдээлсэнгүй. Өнөөдрөөс жирэмсэн эхчүүд Файзер вакцин хийлгэж эхлэв. 17-35 долоо хоногтой ээжүүд юуны өмнө mohs.gov.mn цахим хуудсанд бүртгүүлнэ.

Сүүлийн 24 цагт 10 орчим  мянган хүнд шинжилгээ хийхэд 2263 тохиолдол бүртгэв.  Эдгээр нь бүгд дотоодын халдвар байна. Жирэмсэн эхчүүд, хүүхдүүд халдвар авах нь ихэсжээ. Байршлаар нь харвал төвйин зургаан дүүргүүдэд байна. Гэртээ найз нараа урьсан, олноороо уулзсан, баяр тэмдэглэсний улмаас халдвар тархах нь түгээмнл байна. Иймд иргэдэд гэртээ байхыг зөвлөв.

Сүүлийн 24 цагт 523 хүн эдгэрч, 8 хүн нас баржээ. 57 настай, 86 настай эрэгтэй, 51 настай эрэгтэй, 66 настай эмэгтэй, 42 настай эмэгтэй,  82 настай эрэгтэй, 69 настай эрэгтэй хүн тус тус нас баржээ.              


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх