-
Эцэг эх нь төрсөн үрээ санаатайгаар бүрэлгэх хэрцгий балмад үйлдэл сүүлийн үед ихээр гарах болсон. Саяхан гэхэд 10 хоногтой нярай хүүхдээ төрсөн эх нь зүүгээр шивж хөнөөхийг завдсан аймшигт хэрэг Баянхонгор аймагт гарсан билээ.
2017 01 сар 21
・ 1510
-
Дашрамд дурахад: Тархины саатай хүүхдүүдэд хийгдсэн тархины саа үүсэхэд нөлөөлж буй зарим эрсдэлт хүчин зүйлүүдийг судалсан судалгааны үр дүнгээс үзэхэд 80-с илүү хувь нь нярайн шарлалтаас үүдэлтэй тархи гэмтсэнээс тархины саа үүсэж байгаагаас гадна, өрхийн эмчийн зөвлөгөө сургалт, хяналт дутмагаас болж эцэг эхчүүдийн 82% нярайн шарлалтын талаарх ойлголт, хүндрэл хор уршигийг мэдэхгүйгээс хугацаа алдан хүндэрч, тархины саа үүсэж байна.
2017 01 сар 21
・ 1899
-
Улсаас тендэрийн мөнгөө урьдчилаад авчихдаг ч ажлаа хийдэггүй, хэтэрхий даварсан нэг компани байна. Тодруулбал, тус компани Дундговь аймгийн төвд Төв халхын дуулалт жүжгийн театр барихаар болж, БСШУЯ-наас 440 сая төгрөгийн санхүүжилтбайгаа юм. Харин 2012 онд 3.3 тэрбум төгрөг авахаас урьдчилгаа төлбөрийн баталгаа гарган БСШУЯ-наас 1.6 тэрбум төгрөг авчээ. Ингэсэн атлаа барилгын ажлаа хийгээгүй үлдсэн
2017 01 сар 23
・ 4
・ 3443
-
Хэрэв энэ мод маань сайн ургаад навч нь зузаан бөөрөнхий хэлбэртэй байвал таны санхүүгийн үйл ажил сайн болно гэсэн үг. Ийм байлгахын тулд ургамлыг зохих газар нь тавьж хайр халамжаар хүрээлэх хэрэгтэй гэдэг.
2017 01 сар 21
・ 16972
-
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн судалгааны баг Улаанбаатар хотын агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг судалжээ. Судалгааны үр дүнг өчигдөр холбогдох албаны хүмүүст танилцуулж, “Агаарын бохирдлын эрүүл мэндийн нөлөө, түүнийг бууруулах арга зам” хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Энэ үеэр АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Орчны эрүүл мэндийн тэнхимийн эрхлэгч Д.Нарансүхээс дараахь зүйлсийг тодрууллаа.
-Судалгааны үр дүнг товч танилцуулахгүй юу?
-Өнгөрсөн таван жилийн хугацаанд бид Америк, Солонгосын эрдэмтэдтэй хамтран судалгаа хийсэн. Тухайлбал, 2013-2014 онд Улаанбаатар хотын агаарт байгаа нарийн ширхэгт тоосонцрын хүүхэд, насанд хүрэгчдийн эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллийг АНУ-ын Калифорнийн их сургуультай хамтраад хийсэн байгаа. Тэр судалгаанаас харахад 2014 оны байдлаар агаарын бохирдол 0-5 хүртэлх насны хүүхдийн амьсгалын замын эмгэгт нөлөөлж 120 орчим хүүхдийн нас барах шалтгаан болсон. Насанд хүрэгчдийн хувьд 1,200-1,300 хүний нас баралтад нөлөөлсөн гэж үзсэн. Мөн дотоод орчны агаарын бохирдлын талаар бид хэд хэдэн судалгаа хийсэн. Өнгөрөгч 2016 онд Сөүлийн үндэсний их сургуультай хамтраад монгол гэрийн дотоод орчны агаар дахь pm 2.5 нарийн ширхэгт тоосыг хэмжсэн. Тэгэхэд 200 м.гр м3 буюу зөвшөөрөгдөх хэмжээнээс дөрөв дахин их байна гэсэн үр дүн гарсан.
-Дотоод орчны агаарын бохирдолд нөлөөлж буй ямар хүчин зүйлс байна?
-Мэдээж, гадаад орчны агаарын бохирдол хамгийн их нөлөөлж байгаа. Үүнээс гадна гэр хороололд утаат галлагаа буюу нүүрс, мод түлэх нь дотоод орчныг бохирдуулах нэг хүчин зүйл болоод байна. Амьдралын буруу хэвшил, зан үйл ч бага гэлтгүй сөргөөр нөлөөлж байгааг бид тэр бүр мэддэггүй. Тухайлбал, тамхи татах, арц, хүж уугиулах, үнэр гаргадаг органик нэгдэл бүхий тавилга, шалны хулдаас, пластик хэрэгслүүд агаарт таагүй үнэр ялгаруулдаг.
-Судалгааны үр дүнг танилцуулсны дараа хэлэлцүүлгээс ямар санал, шийдэл гарав?
-Хэрвээ агаарын бохирдлыг дорвитой бууруулахгүй бол 2017-2024 он гэхэд 13,000 орчим хүн агаарын бохирдлоос шалтгаалан нас барах тооцоолол гарч байна. Үүнээс сэргийлэхийн тулд юу хийх юм бэ гэдгийг бид бас тодорхойлсон. Юун түрүүнд, Улаанбаатарт утаагүй халаалтын шийдлүүдийг хэрэгжүүлэх нь зүйтэй. Ингэхдээ монгол гэрт болон орон сууцанд ямар төрлийн халаалт оновчтой юм, эдийн засгийн хувьд ямар үр ашигтай юм гэдгийг тооцох шаардлагатай байна. Мөн
2017 01 сар 21
・ 1483
-
Өдрийн наран 8 цаг 19 минутад мандан, 17 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
2017 01 сар 21
・ 1283
-
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн байна.
2017 01 сар 21
・ 1250
-
Эх сурвалжийн мэдээлснээр тэд зургуулаа Баянхонгор аймаг руу урилгаар тоглолт хийхээр явж байсан бөгөөд алиалагч Баасанжаргал, жонглёрчин Идэрбат, илбэчин Гантулга нар ослын улмаас газар дээрээ амьсгал хураажээ. Харин гэмтэж, бэртсэн гурав нь Булган аймгийн Рашаант сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
2017 01 сар 21
・ 10
・ 3206
-
Гаргасан бүтээгдэхүүн бүр нь зах зээлд амжилт олон гялалзаж яваа “Three Flames” ХХК-ийн захирал Т.Хонгорзултай уулзаж ярилцлаа. Өрхийн үйлдвэрлэлээс эхтэй тус компани 2015 оны 11 сарын 26-нд албан ёсоор үүсгэн байгуулагдсан ч Flames брэндийн аяны хөнжил, ангийн бууны гэр, гадуур хувцас зэрэг нь өөрийгөө хүндэтгэдэг эрхмүүдийн трэнд болоод буй юм.
2017 01 сар 20
・ 4143
-
2017 01 сар 20
・ 3390
-
2017 01 сар 20
・ 2605
-
Анх "Түлэнхий нүүрт" хэмээн бичсэн постоороо олны анхааралд өртсөн О.Оюунцэцэг Австралийн телевизэд ажиллаж байснаас гадна Ийгл телевизэд мөн ажиллаж байсан нэгэн.
Харин одоо тэрбээр хувийн бизнесээ хөөн телевизийн салбараасаа хөндийрөөд байгаа билээ.
Олон нийтийн сайтаар түүнийг "Монгол Барби" хэмээн нэрийдэх болсон нь гоо сайхны мэс засал хийлгэсэн хэмээх ярианаас үүдэлтэй.
Анхны амьдрал нь бүтэлгүйтэж, нэг хүүтэй үлдэж байсан ч тэрбээр одоо нэгэн гадаад залуутай хайр сэтгэлийн холбоо тогтоожээ. Тэрбээр өнгөрсөн оны сүүлчээр өөрийн нэрний товчлол бүхий “Ogii” брэндийн туфлиэ олонд танилцуулж, үүнийхээ сурталчилгааг ч олон нийтийн сүлжээ сайтаар их хийх болсон. Харин энэ бүтээгдэхүүндээ зориулж авахуулсан зургийг нь зарим нэг нь муулсан бололтой.
Усны хувцастай хагас нүцгэн зургаа тэрбээр “Би албаар энэ зургандаа фотошоп хийлгээгүй юм! Бусад ээжүүд хараг! Би төгс эмэгтэй биш гэхдээ ээж хүн... (Өөр зөндөө зургууд байгаа удахгүй вэб сайт дээр тавигдана) Яадаг юм бэ, миний хөхийг хараад “Пүү паа, сэжгийн юм бэ. Ямар заваан язарчихсан гэдэстэй хүүхэн бэ” гэж уулга алдагсад сонс!
Хүүхдээ хөхүүлсэн ээж бүр ийм! Намайг ийм болгосон үрдээ би гомдоллоогүй байхад хэн ч биш хүмүүс амныхаа зоргоор доромжлох!!! Ямартаа ч хүү минь “Ээжээ, та усны гүнж шиг харагдаж байна” гээд титэм зүүгээд өгчихөж! Яадаг юм бэ, эвдэрсэн биетэй ч ээж байх гоё шүү дээ. Үүнээсээ ичих ёстой юу!!!” хэмээн бичжээ.
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
2017 01 сар 20
・ 11697
-
2017 01 сар 20
・ 2103
-
тус аймгийн Зуунмод суманд үйл ажиллагаагаа явуулдаг Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтыг түр хугацаагаар зогсоох захирамж гаржээ.
2017 01 сар 20
・ 1384
-
Их Монгол улсын дэлхийн талыг эзлэх аян дайны эхлэл, өрнөлд идэвхийлэн оролцсон Боорчи, Мухулай, Зэв, Сүбээдэй нарын 4 их хүлэг баатрын өрнө, дорно зүгт хийсэн аян дайныг он цагийн дарааллаар эмхтгэн уншигч танд хүргэж байна.
2017 01 сар 20
・ 2
・ 3549
-
Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж Монгол хүнийг ажиллуулах шаардлагатай. Харин гадаадаас ажиллах хүч авсан нөхцөлд тухайн компани нь улсад ажиллах хүчний хураамжийн төлбөр төлдөг. Энэхүү хураамж нь Засгийн газраас тогтоосон Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцдог байна. Тэгэхээр 1 гадаад ажилтан ажилуулсан аж ахуйн нэгж сар бүр
2017 01 сар 20
・ 3
・ 1400
-
2017 01 сар 20
・ 1777
-
2017 01 сар 20
・ 1975
-
дээрэм булаалтын хэргүүд дараалан гарсан байна. Тодруулбал, энэ сарын 14-ний өдөр тус аймгийн Даланзадгад суманд 13 настай өсвөр насны охиныг гэмт этгээдүүд бүлэглэн зодож, хүчирхийлсэн аймшигт хэрэг үйлджээ.
2017 01 сар 20
・ 4
・ 1885
-
2017 01 сар 20
・ 2085