Анхны тоон системийн радио үйл ажиллагаагаа эхэллээ

Технологи ・Нийтэлсэн: Нэргүй 2015 04 сар 05 ・ 1

Өдгөөгөөс 6 жилийн өмнө Солонгос улсад үйл ажиллагаа эхлүүлж, онлайнаар анхны эфирээ цацан дэлхийн өнцөг булан бүрт суугаа Монголчууддаа мэдээ мэдээллийг түгээж эхэлсэн MGLRADIO өнгөрсөн ням гаригт Монгол улсад албан ёсоор төв салбараа нээлээ.
Дэлхий дахинаа хэвлэл мэдээллийн бүхий л салбар, тэр дундаа радио дэвшилтэт тенхологи ашиглан тоон систем рүү шилжиж буй энэ үед Монгол улсад анхны тоон системийн, дижитал радио нээлтээ хийсэн нь энэ салбарын хөгжлийг нэгэн шат ахиулсан онцгой үйл явдал боллоо.
Монголын анхны онлайн, үзэгчтэй радио болсон MGLRADIO техникийн шинэчлэл хийж, радиогийн дуу хоолой, хөгжим дамжуулах дижитал фульт болон бусад тоног төхөөрөмжүүдийг шинээр суурьлуулсанаар үзэгч, сонсогчиддоо хүргэх мэдээ мэдээлэл, дуу хөгжмийн чанар чансаагаа улам дээшлүүлэх боломжтой болсон байна.
MGLRADIO нь радиогийн өргөн нэвтрүүлэг хийх хоёр студи, хоолой бичлэгийн 1 студи, нийт 3 студитэйгээр өдөр тутмын мэдээ, мэдээлэл, зорилтот нэвтрүүлгүүдийг бэлтгэн дэлхий дахинаа тархан суурьшсан Монголчууд, Улаанбаатарчуудынхаа сонорт хүргэсээр байна.

www.Ugloo.mn 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: