LEGO тоглоомын тухай “сонирхолтой - 10” баримт

Технологи ・Нийтэлсэн: Нийслэл Хүү 2015 04 сар 08 ・ 3
Зууны шилдэг тоглоомоор өргөмжлөгдсөн LEGO бол хүүхэд багачуудын тоглох дуртай Данийн “The Lego Group” компаний шилдэг бүтээгдэхүүн юм. 

1949 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа “The Lego Group” - ийн энэхүү тоглоом нь 2013 оны байдлаар дэлхий дахинд 560.000.000.000 гаруй худалдаалагдсан бөгөөд дэлхийн хамгийн эрэлттэй, хамгийн хүчирхэг тоглоомны брэнд юм.
 
№1. “LEGO” тоглоомыг Данийн мужаан Оле Кирк Кристиансен (1891 - 1958) зохион бүтээсэн бөгөөд тэрээр модон тоглоом хийдэг чадварлаг мужаан байжээ. 

№2. “LEGO” хэмээх нэрийг Оле Кирк Кристиансен Дани хэлний “LEG GODT” үгний эхний үеүдийг нэгтгэн өгсөн бөгөөд энэ нь “Сайн тоглоорой” гэсэн утгатай үг юм.
№3. LEGO тоглоомыг анх автоматаар бэхлэгддэг тоосгонууд гэж нэрлэж байсан ба энэ төрлийн дэлхийн анхны тоглоомыг Их Британий зохион бүтээгч Хиллари Фишер Пейж (1904 - 1957) зохион бүтээсэн гэж үздэг. Тэрээр “Kiddicraft” тоглоомын брэндийг үүсгэн байгуулагч бөгөөд 1957 онд амиа егүүтгэж нас баржээ. Олегийн олж нээсэн LEGO нь бараг л түүний загварыг хуулсан байсан ба хожим Пейжийг нас барахад Оле Кирк патентаас нь эхлээд LEGO - той холбоотой бүх эрхийг худалдаж авсан гэдэг. 

№4. LEGO тоглоомыг Данийн Биллунн дахь үйлдвэрт үйлдвэрлэдэг бөгөөд жил бүр 20 тэрбум LEGO тоглоом үйлдвэрлэгддэг. Энэ нь нэг цаг тутам 2.16 сая, харин нэг минут тутам 36.000 LEGO тоглоом шинээр хийгддэг гэсэн үг юм.
№5. Тооцоолон бодох шинжлэх ухааны эрдэмтдийн олж мэдсэнээр LEGO тоглоомны зургаан ширхэг тоосгон хэлбэртэй хавтанг нийт 915 сая гаруй аргаар угсарч болдог байна. 

№6. Судалгаагаар дэлхий дээр 400 сая гаруй хүүхэд болон насанд хүрсэн хүмүүс LEGO тоглоомоор тоглодог бөгөөд хүүхдүүд дунджаар 5 тэрбум цагийг LEGO тоглоомоор наадаж өнгөрүүлдэг гэнэ.
№7. LEGO брэндийн жижигхэн хүмүүсийг анх 1978 онд үйлдвэрлэж эхэлсэн ба хэрвээ LEGO хүмүүс нь дэлхий дээр бодитоор оршин тогтнож байсан бол нь дэлхий дээрх хамгийн олон хүн амтай буюу 4.000.000.000 хүн амтай орон байх байжээ. Энэ нь АНУ-ын хүн амаас даруй 12 дахин олуулаа гэсэн үг юм. 

№8. LEGO тоглоомыг зарим оронд зүгээр л нэг тоглоом гэхээсээ илүү урлагтай дүйцүүлэн үзэх нь бий. LEGO - гоор урлагийн бүтээл хийдэг хүмүүсээс олонд танигдсан нь Америкийн уран бүтээлч Натан Саваяа (1973 онд төрсөн) юм. Хуульч мэргэжилтэй тэрбээр 2001 оноос хүсэл сонирхлоо дагаж LEGO артист болжээ.
Энэ мэтчилэн дэлхийн тоглоомын зах зээлд тэргүүлэгч LEGO брэндтэй холбоотой маш олон сонирхолтой баримтууд байх агаад товчхон сийрүүлэхэд ийм байлаа. Зарим сонирхолтой: 

№9. Дэлхийн цөөнгүй дээд амжилтыг тогтоосон LEGO тоглоомон маш олон байгууламж байх агаад эдгээрээс LEGO - гоор байгуулсан хамгийн өндөр цамхаг нь 28.2 м өндөр бөгөөд үүнийг бүтээхэд 465.000 LEGO хавтан ашиглажээ.

№10. LEGO нь салбар салбарын дэлхийд тэргүүлэх тоглоом гэдэг утгаараа видео тоглоомын салбарт ч гэсэн онцлох бүтээгдэхүүн нь бөгөөд одоогийн байдлаар LEGO дүрслэл бүхий 50 гаруй видео тоглоом байдаг гэнэ. 
Ингээд мэдээллийнхээ төгсгөлд LEGO тоглоомоор хүрээлүүлсэн дэлхийд алдартай LEGOLAND хүрээлэнгийн тухай мэдээллийг хүргэе. Энэ нь жил бүр 1.4 сая гаруй хүмүүсийн үйлчлүүлдэг соёл амралтын болон мэдлэг мэдээллийн хүрээлэн бөгөөд Дани, Англи, Герман, АНУ, Малайз зэрэг оронд байдаг алдартай хүрээлэн юм.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: