Д.Ганзулын гайхалтай тоглолт эмэгтэй шигшээг хоёр дахь ялалтад хүргэлээ

Спорт ・Нийтэлсэн: Хөхөө 2014 09 сар 25

Азийн олимп буюу Инчеон 2014 Азийн тоглолт өнөөдөр БНСУ-ын Инчеон хотноо үргэлжилж байна. Эмэгтэй сагсан бөмбөгийн багийн хувьд нэг хожил нэг хожилдолтой яваа бөгөөд өнөөдөр Казакстаны шигшээ багтай тоглолоо.
Эхний үеэс гайхалтай тоглолт үзүүлсэн Монголын шигшээ эхний хагас дуусахад 40-25 харьцаагаар илүүрхэж хожсон бол тоглолт дуусахад 79-53 харьцаагаар бут ниргэсэн юм. Тус тоглолтод Д.Ганзул гайхалтай тоглож 34 оноо, 5 самбараас бөмбөг авсан бол Г.Баярцэцэг 16 оноо, Ж.Мөнхсувд 6 оноо, 10 самбараас бөмбөг авчээ. Монголын шигшээ өнөөдөр хожсоноор 2 хожил нэг хожигдолтой болж байгаа бөгөөд дараагийн учраа болох Непалийн хожвол шилдэг наймд үлдэх юм байна.
Монголын эмэгтэй шигшээгийн дараагийн тоглолт нөгөөдөр буюу энэ сарын 27-нд 15.15 цагт Непалийн шигшээтэй тоглоно Үргэлжлэл...

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх